2011 оны 03-р сараас Хятад, Европын галт тэрэг анх удаагаа нэвтэрснээс хойш 2018 оны 06-р сарын сүүл хүртэл мөн галт тэрэгний аялсан тоо 9000-ыг давж, бараа тээвэрлэлт 800 мянган хайрцагт хүрч, Хятадын 48 хотоор аялсан бол Европын 14 улс орны 42 хотод хүрсэн байна. Үүнчлэн тээвэрлэлтийн цар хүрээ нь Ази Европын эх газрын чухал газар нутгийг хамарсан байна. Хятад, Европын галт тэрэг нэвтэрснээр Хятад улсын төрөл бүрийн бараа бүтээгдэхүүнийг Европ руу хүргэхэд хялбар болсон төдийгүй Европын олон олон брэнд бараа бүтээгдэхүүнүүд ч энэхүү зам шугамаар Хятад улсад орж ирж байна.
Хятад, Европын галт тэрэг нь Хятад улс болон Европын улс орны эх газрын хооронд аялж, улс орны бараа бүтээгдэхүүнийг Хятад улсад тээвэрлэн авчирж, Хятад улс, Европ тэрчлэн дэлхийн олон улсын хоорондын гүүр болж байгаа аж.
Хятад, Европын галт тэрэг нь шинэ эриний иргэдэд ашиг хүртээсэн галт тэрэг болж, гадаадын бараа бүтээгдэхүүнийг байнга тээвэрлэж байгаагаар барахгүй Европын иргэдэд ч ашиг тус хүргэж байгаа юм.
