solongonews
Хамтын ажиллагааны яриа хэлцлийн гэрээний хөрөнгө мөнгө 9 тэрбум 150 сая юаньд хүрэв
2019-08-17 20:50
Хамтын ажиллагааны яриа хэлцлийн гэрээний хөрөнгө мөнгө 9 тэрбум 150 сая юаньд хүрэв.

Жүншинь агентлагийн мэдээ: 2019•Хятадын Эрээн хотод болсон Хятад, Монгол, Оросын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны яриа хэлцэл 16-ны орой үр бүтээлээ нийтлэх хурал хийв, ӨМӨЗО-ы Эрээн хотын захиргааны засаг даргын орлогч Цог мэдэгдэхдээ: Энэ удаагийн Хятад, Монгол, Оросын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны яриа хэлцлийн гэрээний хөрөнгө мөнгө 9 тэрбум 150 сая юаньд хүрэв гэжээ.

Цог танилцуулахдаа: Энэ удаагийн Хятад, Монгол, Оросын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны яриа хэлцэл уг гурван орны аж ахуйн нэгжийн солилцоо өрнүүлэхээр дамжин Хятад, Монгол, Оросын эдийн засгийн хонгил дагуу хот, аж ахуйн нэгжийн хамтын ажиллагаа солилцооны танилцуулга болон бүтээгдэхүүний үзэсгэлэн яармаг зохион байгуулж, Тяньжиний гармын групп, Хятадын Түн Юн зэрэг 20 гаруй байгууллага Эрээн хот хоорондын гүнзгий хамтын ажиллагааг ахиулж, төмөр замын ложистикийн парк, үр тариа тос боловсруулах, барилгын машин механик зэрэг нийт 8 том салбарын хамтын ажиллагааны 15 чухал төсөлд гарын үсэг зурж, гэрээний хөрөнгө мөнгө 9 тэрбум 150 сая юаньд хүрэв гэжээ.

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл