БНХАУ-ын Засгийн газрын тусламжаар байгуулагдсан Мадагаскарын нийслэл хотын захын авто замын төсөл нь гадаадын техникийн хяналт шалгалтыг дамжин хүлээн зөвшөөрөгдөж, Малайзын талд албан ёсоор хүлээлгэн өгсөн байна. Жянсү мужийн China Coal компаниас хариуцан барьсан уг төсөл 2018 оны аравдугаар сард албан ёсоор эхэлсэн бөгөөд 2022 оны нэгдүгээр сард ашиглалтад орж, замын нийт урт нь 19 км орчим юм.

Төслийн чанарын албаны ажилтан Лэй Цайюнь:
- Цар тахал нь төслийн бүтээн байгуулалтад олон сорилт авчирсан бөгөөд Хятадын тал тахлын үед боловсон хүчний хомсдол, материалын хангамж удаашрах зэрэг хүндрэлийг даван туулж, бүтээн байгуулалтын төлөвлөгөөг цаг тухайд нь тохируулж. хамгийн үр дүнтэй цаг, ажлын үр ашгийг дээд зэргээр ашиглаж, эцэст нь төслийг хуваарийн дагуу дуусгасан юм.
Мадагаскарын нийслэл хотын захын замын төслийг нутгийн иргэд "өндөгний зам" гэж нэрлэдэг. Мэдээгээр: "Өндөгний зам" ашиглалтад орсны дараа нийслэлийн захын Майики хотхон, Амбано Докана хотхон, Махазаза хотхоноор дайран өнгөрч, замын дагуух өндөг үйлдвэрлэдэг бүс нутгуудад хурдны зам нээхэд тусалж, тээврийн хэмжээ өндөг өдөрт дунджаар 150 мянгад хүрэх төлөвтэй байна.
Энэ жил Хятад, Мадагаскар дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш Хятад улс Мадагаскарын Нийслэлийн нисэх онгоцны буудлын хурдны зам, Үндэсний авто замыг шинэчлэх төсөл, Үндэсний биеийн тамирын ордон, Олон улсын хурлын төв, сургууль, нэгдсэн эмнэлэг зэрэг дэд бүтэц, иргэдийн амьжиргааг дэмжих олон төслийг хэрэгжүүлэхэд тусалсан байна.
