Гуанжөүгийн 120-р яармаг 15-ны өдөр эхэлнэ
2016-10-14 21:48
Хятадын гадаад худалдааны ”цонх” болсон Хятадын импорт экспортын бүтээгдэхүүний яармаг өөрөөр хэлбэл Гуанжөүгийн яармаг маргааш буюу 15-ны өдөр Гуанжөүд эхэлнэ. Хамгийн урт удаан түүхтэй, хамгийн өргөн цар хүрээтэй яармаг энэ онд 60 жилийн түүхээ угтан авч байна.

Гуанжөүгийн 120-р яармаг энэ сарын 15-ны өдрөөс 11-р сарын 4-ний өдрийг хүртэл зохиогдоно. Энэ удаагийн яармагт нийт 60 мянган лангуу, улсын дотоодын 245 мянган аж ахуйн нэгжүүд оролцож, цар хүрээний хувьд тогтвортой байна.
Сүүлийн жилүүдэд Хятадад цахим худалдаа маш түргэн хөгжсөний улмаас Гуанжөүгийн яармагт зохих хэмжээгээр нөлөөлж байна. Ирээдүйд Гуанжөүгийн яармаг нь шинэ цаг үед зохицож, мэргэжил болон олон улсын талаар шинийг бүтээх хэрэгтэй байгаа юм.
Найруулагч: Ц. УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : Хятадын Олон Улсын Радио
Дэлгэрэнгүй үзэх
