solongonews
Худалдааны сайд Ван Вэньтао АНУ-ын Худалдааны сайдтай утсаар ярив
2021-06-11 11:30
БНХАУ-ын Худалдааны сайд Ван Вэньтао АНУ-ын Худалдааны сайд Жина Раймондотой утсаар ярив.

БНХАУ-ын Худалдааны сайд Ван Вэньтао 06-р сарын 10-ны өдөр АНУ-ын Худалдааны сайд Жина Раймондотой утсаар ярьж, Хятад, Америкийн худалдааны салбарт холбогдох асуудлаар харилцан хүндэтгэлтэй, бодитойгоор санал бодлоо солилцов.

Хятад, Америкийн бизнесийн салбар дахь яриа хэлэлцээ, солилцоо нь маш чухал ач холбогдолтой гэдгийг талууд илэрхийлсэн бөгөөд худалдаа, хөрөнгө оруулалтын ажил хэрэгч хамтын ажиллагааны эрүүл хөгжлийг дэмжиж, санал зөрөлдөөнийг зохих ёсоор зохицуулахаар тохиролцов. Талууд мөн харилцаа холбоогоо үргэлжлүүлэхээр санал нэгдсэн байна.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл