Хятадын олон улсын импортын II экспо удахгүй эхлэх гэж байгаа ба Шанхай дахь экспогийн төв байранд 5G сүлжээ оруулах ажил ч эцсийн шатандаа оржээ. Ингэснээр дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн экспод оролцогчид 5G сүлжээний өндөр хурд, ухаалаг шинэ ертөнцийг мэдрэх боломжтой болно гэсэн үг юм.
Шанхайн Юникомын сүлжээний хөгжлийн газры орлогч захирал Е Чянгийн танилцуулснаар, “Шанхай Юником нь Expoгийн байранд 1553 цэг байрлуулж, төв байрны хажууд 15 хэсэг 5G станц байгуулж, талбайг 360 градусаар бүрэн хамрах интернэт сүлжээг байгуулна. Мөн Хунчяо хурдны төмөр зам, Хунчяо нисэх онгоцны буудалд 5G сүлжээ угсарч, гадаадын зочид төлөөлөгчдөө угтахад бэлэн болголоо” гэв. Үүний зэрэгцээ 5G-ийн хамгийн их хурд бараг 1Gbps байх бөгөөд 5G өндөр хурдтай, бага хоцролттой, том холболтын техникийн давуу талыг шууд ашиглах боломжтой байх гэнэ.
Түүнчлэн Шанхай хотын Мобайл сүлжээний утасгүй сүлжээний үйл ажиллагаа, засвар үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Лю Вэйхай хоёр хэмжээст тохируулгатай антены шинэлэг хэрэглээг экспогийн үеэр танилцуулахаа хэллээ.
