
Монгол Улсын “ХАА-н бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих ”БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлтэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төслийн нээлт 05-р сарын 23-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо боллоо.


Төслийн хүрээнд Монгол Улсад бага оврын 186 трактор, хадлангийн зориулалттай 40 иж бүрдэл техник, таримал тэжээл үйлдвэрлэх зориулалттай мөн 20 иж бүрдэл техник, үр тариа, тэжээлийн таримлын 50-125 га талбайг услах 130 ширхэг, төмс, хүнсний ногооны 1-10 га талбайг услах 116 ширхэг дунд болон бага оврын бороожуулагч, жимс, жимсгэнэ услах 90 ширхэг дуслын усалгааны систем, усалгааны хуванцар хоолойг тус тус нийлүүлээд байна.
Арга хэмжээнд Монгол Улсын УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ХХААХҮЯ-ын сайд Ч.Улаан, тус яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, БНХАУ-аас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин, МУ-ын газар тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, Хятад, Монгол хоёр орны хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчид нийт 100 гаруй хүн оролцлоо.
