Сүүлийн өдрүүдэд, Өвөр Монголын тал нутгийн соёлын хамгаалалт хөгжүүлэлтийн нийгэмлэг Бээжинд “Дайдын цугларах зарлиг Хубилай хааныг ойлгох нь” цуврал үйл ажиллагаа зохион байгуулж, Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсан 70 жилийн ойд бэлэг барьжээ.
Энэ удаагийн үйл ажиллагаа нь түүхт хүн Хубилайн жүжгийн тайз, кино телевиз, эрдэм шинжилгээ судалгаа зэрэг хэлбэрээр Хубилайн Хятад улс тэрчлэн дэлхийн түүхэн хөгжилд үзүүлсэн хувь нэмрийг нийгэм нийтэд харуулсан байна. Америкийн Broadway, Don frantz Tony зэрэг алдарт хөгжмийн зохиолч болон Өвөр Монголын Шилийнгол зэрэг орон нутгийн урлагийн багийнхантай хамтран бүтээсэн хөгжимт жүжиг “Хүсэл зүүдийн нийслэл” нь Хубилайн үндэстэн ба шашин суртахуун гэж ялгалгүйгээр эрдэмтэн мэргэдийг цуглуулж, хамтдаа Юаний дээд нийслэлийг байгуулсан түүхийг ярьсан байна. Түүхт жүжиг “Хубилай”-д түүний далай мэт уужим сэтгэл, адилгүй тэргүүний соёлыг шингээдэг цэцэн ухаан, “Тэнгэр доорх эгэл ард бүр адилхан” гэх үзлээр улсаа засдаг их бодлогыг харуулж, үзэгчдэд Хубилай ба түүний захиргаан дахь Юань төрийн улс төр, эдийн засаг, цэргийн явдал, соёл, шинжлэх ухаан, мэргэжил, гадаад харилцаа зэрэг талаар хүн төрөлхтний боловсрол түүхийн хөгжилд үзүүлсэн хувь нэмрийг харуулсан байна.
