
Сүүлийн өдрүүдэд болж буй БНХАУ-ын “Хоёр чуулган” нь Хятад улс төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төв болоод байгаа билээ.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 03-р сарын 05-ны өдөр Төрийн зөвлөлийн нэрийн өмнөөс XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганд Засгийн газрын ажлаа тайлагнахдаа:
- “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтыг хамтдаа ахиулна. Хятад улс энэ жил хамт зөвлөж, хамтран байгуулж, хамтдаа ашиг хүртэх зарчмаа баримтлан, олон улсын үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, гуравдагч зах зээлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх болно. "Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны II дээд хэмжээний чуулга уулзалтыг амжилт төгөлдөр зохион байгуулна гэжээ.

Мөн 03-р сарын 06-ны өдөр XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы Хэвлэл мэдээллийн төвөөс хэвлэлийн бага хурал хуралдуулсан байна. Тус хэвлэлийн бага хурлын үеэр Хятадын Хөгжил өөрчлөлтийн хорооны дэд дарга Нин Жиже "Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтын өнөөгийн байдлын тухай сэтгүүлчдэд хандан хэлэхдээ хэлэхдээ: - Таван жилийн хугацаанд “Бүс ба зам”-ын хамтын бүтээн байгуулалт нь чухал ахицад хүрч, үр өгөөжөө өгсөн бөгөөд энэ нь 5 талаар илэрсэн.
1-рт буюу бодлого зохицуулалтын ойлголтын хувьд Хятадын тал нэгэнтээ 123 улс, 29 олон улсын зохион байгуулалттай 171 хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан юм.
2-рт буюу дэд бүтцийн холболтын хувьд Хятад-Лаосын төмөр зам, Хятад-Тайландын
төмөр зам, Жакарта- Бандунгийн өндөр хурдны төмөр зам, Унгар – Сербийн төмөр замыг дэмжиж ирсэн. Энэ жилийн 02-р сарын сүүлийг болтол Хятад–Европ чиглэлд нийт 14 мянган галт тэрэг зорчжээ.
3-рт буюу арилжаа худалдааны хувьд өнгөрсөн 5 жилийн хугацаанд Хятад улс болон “Бүс ба зам” дагуух улс хоорондын бараа бүтээгдэхүүний худалдааны нийт өртөг 6 их наяд ам.долларыг давсан. Өнгөрсөн жил Хятадын тал нь “Бүс ба зам” дагуух улс орнуудад 15.6 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийсэн.
4-рт буюу санхүүгийн эх үүсвэрийн хувьд 2018 оны сүүлээр Хятадын Хөгжлийн Банк,
Экспорт-Импорт Банк нь “Бүс ба зам” дагуух улс орнуудад ойролцоогоор 250 тэрбум ам.долларын зээл олгожээ.
5-рт буюу ард иргэдийн харилцаа холбооны хувьд шинжлэх ухаан, технологийн солилцоо, боловсролын хамтын ажиллагаа, соёл аялал жуулчлал, ногоон хөгжил, гадаад тусламжийн талд ихээхэн ололт амжилтад хүрсэн.
Ерөнхийд нь авч хэлбэл “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалт нь зам дагуух улс орнуудын эдийн засгийн хөгжлийг ахиулснаар үл барам хөдөлмөр эрхлэлт, татварын орлогыг нэмэгдүүлэн, иргэдийн амьжиргааг дээшлүүлж, чанартай хөрөнгийг нэмэн, холбогдох бүс нутгууд болон дэлхийн эдийн засгийн сэргэлт, хөгжлийг сайжруулсан гэжээ.
