Өвөр Монголын анхны 5G сүлжээний инновацын суурингийн үйл ажиллагаа явуулах нээлтийн ёслол 01-р сарын 19-ний өдөр Хөххотын Хорин-гэр шинэ дүүрэгт боллоо.
ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Бээжингийн өвлийн олимп, паралимпийн ажилд ихээхэн анхаарал хандуулдаг. Өнгөрсөн өдрүүдэд Ши Жиньпин дарга Өвлийн Олимпын тэмцээний гурван бүсэд ажиллав. Энэ бол түүний 2017, 2019 оноос хойш хийсэн өвлийн олимпын бэлтгэл ажлын талаарх хээрийн шалгалт юм. 19-ний үдээс хойш Ши Жиньпин дарга Хэбэй мужийн Жанчхүү хотын Чүнли дүүрэгт байрлах Цанын үндэсний төв, Өвлийн спортын үндэсний төвд хүрэлцэн ирж, тамирчид, дасгалжуулагчид болон Жанчхүүгийн тэмцээний бүсийн аюулгүйг хариуцах баг, бүтээн байгуулагчидтай уулзав.
Ши Жиньпин тамирчдын бэлтгэл хийж буйг өндрөөр үнэлэн сайшаав. Тэрээр хэлэхдээ, спортын салбар ямар замаар замнах гэдэг нь манай улс орны ямар замаар замнаж буйтай адилхан юм, заавал инновац, технологид суурилсан байх ёстой. Бид нэг талаар бие даан шинэчилж, нөгөө талаар олон улсын тэргүүний технологи, тэргүүний бэлтгэл дасгалаас суралцаж, өөрийгөө хөгжүүлэх ёстой. Эцэст Өвлийн олимпын ажилд гар бие оролцож буй бүтээн байгуулагч, боловсон хүчин нарт чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, хүндэтгэл илэрхийлж байна гэжээ.
Ши Жиньпин дарга тамирчид, дасгалжуулагч нартай халуун дотноор уулзав. Тэрээр хэлэхдээ, Бээжингийн Өвлийн олимпын наадам болоход жил гаруйн хугацаа үлдээд байна, бүх талын ажил урагштай явагдаж, тэмцээний талбайг барьж дуусган, Бээжин-Жанчхүүгийн хурдны төмөр зам, Бээжин-Чүнлигийн хурдны зам ашиглалтад орж, спортын зарим төрлөөр дэлхийд тэргүүлэв, эдгээр бүхэн нь намын удирдлага болон манай улсын социализмын тогтолцооны давуу талыг бүрэн харуулж байна гэжээ.
боллоо.
Энэхүү суурин нь 5G технологийн судалгаа, хэрэглээний шинэчлэлт, аж үйлдвэр болон экологийн хөгжлийг дэмжих зэргийг нэг цогц болгосон 5G сүлжээний инновац тавцан болно.
Одоогийн байдлаар Хорин-гэр шинэ дүүрэг нь дижитал эдийн засгийн хөгжлийн үзүүлэлтээр Өвөр Монголдоо түрүүлж байгаа юм. 2020 он гэхэд тус дүүрэг дижитал эдийн засгийн салбарын аж ахуйн нэгж 71 болж нэмэгдсэн бөгөөд дижитал эдийн засгийн төслийн нийт хөрөнгө оруулалт 887 сая юаньд хүрсэн байна.
