Хүний амьдралд жилд ганцхан удаа тохиодог гайхамшигт өдөр бол мэдээж хорвоод мэндэлсэн тэр л өдөр байдаг. Энэ сайхан өдрөө хэзээ ч мартагдашгүй гайхамшигтай дурсамжаар дүүрэн өнгөрөөхийг хүсдэггүй хүн гэж үгүй.
Миний хувьд өмнө нь төрсөн өдрөө дандаа гэртээ тэмдэглэдэг байсан болохоор энэ жил арай өөр хувилбар сонгохыг хүсч байна. Гарын 10 хуруунд багтах сайн найзуудаа дуудаад төсөөлж ч байгаагүй сайхан төрсөн өдрийг тэмдэглэх төлөвлөгөө боловсруулж байгаа юм л даа.
Хямралын үеийн хамгийн шилдэг сонголт хаана байна?
Гэвч хямрал хаа сайгүй нүүрлээд байгаа одоо цагт боломжийн үнэтэй, тэгсэн хэр нь боломжийн сайхан хөтөлбөр, урамшуулалтай газар сонгож найзуудаа урьвал бүр болоод явчихна. Ирсэн зочиддоо дотно сайхан сэтгэгдэл төрүүлээд, идээ ундаа нь элбэг дэлбэг байвал өөрөө нүүр бардам байна шүү дээ.

Миний нэгэн танил хүүгийнхээ төрсөн өдрийг “Бродвей” ресторанд 10 гаруй том хүн, хэдэн хүүхэдтэй тэмдэглэхэд 500 гаруй мянган төгрөг болсон талаар дурссан юм. Миний хувьд тэгж хагас сая төгрөг үрэх төлөвлөгөө, бас чадал алга. Боломжийн үнэтэй бас хангалттай сайхан үйлчилгээтэй тийм л ресторан олох нь надад чухал байлаа.
Ретсоранууд ийм урамшуулал зарлажээ
Ингэж бодсоны үндсэн дээр хэд хэдэн газар луу утас цохиж төрсөн өдрийн урамшуулал, хөтөлбөрүүдийг нь сонирхлоо. “Модерн Номадс” ресторанд төрсөн эзний хоол үнэгүй, жижиг зүсмэл бялуу бэлгэнд өгөх юм байна. Тус рестораны зөөгч нар төрсөн өдрийн мэндчилгээний дууг дуулж бэлэг барих юм байна.

10-р хороололд байрладаг “Esencia” ресторанд караокэд 1 цаг дуу дуулах эсвэл жимсний цуглуулгаас сонгох гэсэн бэлэг хүлээж байна гэсэн.
Харин хүнсний 4-р дэлгүүрийн доохно байрладаг “Kings Crown” ресторан төрсөн өдрийн эзэнд тахианы махан пицца бэлэглэх юм байна.
Яг үнэндээ эдгээр нь надад хангалттай урамшуулал гэж санагдаагүй. Яагаад гэвэл хоолны үнэ дунджаар 15000 төгрөг, бас уух зүйл, бялуу, дарс, амттан гээд тооцвол 10 том хүн, хэдэн жаахан хүүхдийн бүрэлдэхүүнтэй миний төрсөн өдрийн үдэшлэгийн зардал толгойд багтахгүй шинжтэй.
200 мянгад багтааж супер төрсөн өдөр тэмдэглэх санаа
Миний сүүлчийн хувилбар “Алтай Монгол Грилл” ресторан байсан ч бас л бусадтайгаа адилхан биз гэсэн бодол толгойд эргэлдэж байв. Тэдний санал бусдаасаа ялгарахгүй бол гэртээ үдэшлэг зохиохоос өөр сонголт надад үлдэхгүй. Ямартаа ч утас цохиж үзэхээр шийдээд залгатал ёстой янзтай хариу сонссон шүү.

“Алтай Монгол Грилл”-д төрсөн өдрөө тэмдэглэвэл төрсөн өдрийн том бялуу бэлгэнд өгч, төрсөн өдрийн эзэн үнэгүй үйлчлүүлж, мөн зөөгч нар мэндчилгээ дэвшүүлэх юм байна. Бас тэднийх үйлчилгээндээ 10 хувийн хямдрал зарлачихсан байгаа гэсэн.

Төрөл бүрийн шинэхэн ногоо, бүх төрлийн мах, гоймон, амтлагч, өндөг, хүссэн амтлагчаа сонгоод өөрсдөө хоолоо хийж идэх, бас элдэв дессертээс сонгож, хүссэн амтат ундаагаараа дайлуулахад нэг хүн ердөө л 28800 төгрөг төлөх юм байна.

Энэ үнийн дагуу бол миний төрсөн өдрийн нийт зардал 288000 төгрөгт багтаж байна. Цаашлаад миний зардал хасагдаад, 10 хувийн хөнгөлөлтөө эдэлнэ гэвэл бүр 233000 төгрөг болох нь. Хүн бүр хүссэн хоолоо захиалж иднэ, хүссэн ундаагаа ууна, бас хүссэн амттангаа иднэ.

Хангалттай бас гайхамшигтай төрсөн өдрийн ширээг тэнд л засч болох юм байна. Ингээд л би шийдвэрээ гаргачихлаа. Одоо өдөр тоолон хүлээж, төрсөн өдрийн ширээгээ засах л үлдлээ.

Над шиг төрсөн өдрөө хаана, хямдхан бас хангалуун сайхан тэмдэглэх газар хайж байгаа хүн байвал “Алтай Монгол Грилл”-ийг сонгоорой гэж захимаар байна. Яалт ч үгүй хямралын үед ч хангалуун сонголт санал болгож байгаа болохоор ингэж бичлээ. Сурталчилгаа гэж андуурав аа, манайхаан.
