Хятадын Төв засгийн газрын хөдөө орон нутгийн тухай ажлын хуралдаан 20-21-нд Бээжин хотноо боллоо. Хурлаар хөдөө тосгон, хөдөө аж ахуй, тариачдын асуудлаарх нөхцөл байдлыг судалж, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах, ядуурлаас гаргахын тулд хөдөө тосгон, хөдөө аж ахуй, тариачдын асуудлаарх 2020 оны ажлыг байршуулсан байна.
Уг хуралд энэ онд хөдөө аж ахуйн, хөдөө тосгон тогтвортой хөгжлийн байдлаа хадгалж, ядуурлыг буруулах ажил эрчтэй явагдаж, үр тариан ургацын ерөнхий хэмжээ шинэ рекорд тогтоон, хөдөөгийн иргэдийн амьжиргаа улам сайжирч, хөдөө тосгоны шинэчлэлийн ажил эрчтэй явагдаж, хөдөө тосгон тогтвортой хөгжлийн байдлаа хадгалсаар байна гэжээ.
Хуралд онцлохдоо, ядуурлаас гаргах нь чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах ажлын хамаг чухал хэсэг тул ядуурлаас гаргах ажилд гол хүчээ төвлөрүүлэх хэрэгтэй гэжээ. Бүх талаар чинээлэг нийгмийг байгуулахад тулгарч буй хамаг чухал зүйл нь хөдөө тосгон, хөдөө аж ахуй, тариачдын асуудлыг зохицуулах асуудал юм. Иймийн тул хөдөө тосгоны дэд бүтцийн бүтээн байгуулалтыг сайжруулж, усны хангамжийг баталж, оршин суурьшил, боловсролын чанар чансаа, анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн баталгаа, олон нийтийн соёлын үйлчилгээг сайжруулж, хөдөө тосгоны экологийн орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ёстой гэжээ.
