solongonews
Гарын сүүдрийн гайхамшиг
2014-11-06 21:55
Дэлгэц дээр туссан тусгай гэрэл доор тогос, туулай зэрэг бусад амьд амьтадын сонирхолтой хөдөлгөөнт дүрс ээлжилж, түүний ард хөгжим дагалдан эгшиглэнэ.

        Эдгээр сонирхолтой сүүдрэн дүрс Sichuan мужийн Chengdu-гийн  51 настай жүжигчин  Shen Xiao-гийн гараар бүтэж байна. Shen нь гэр бүлийнхээ нөлөөгөөр бага залуу наснаасаа хүүхэлдэйн дүрслэл, гарын сүүдрийн жүжигт суралцжээ. Хожим нь тэрээр "Гарын сүүдрийн тоглолт" хийж,  хүүхэлдэйн болон сүүдрийн шоу, түүнийгээ хөгжимтэй хослуулан хүүхэлдэйн кино зэрэг олон төрөл, бүр кино урлагтай холбон баяжуулж болохыг олж таньсан байна.

 

Shen гарын сүүдрэн шоу үзүүлбэрээрээ олон оронд уригдан тойрон аялал хийж, үзэгчдийн талархал сайшаалыг ихээр хүлээгээд байгаа юм. Тэрээр 2012 оноос хойш уламжлалт урлагийг өвлүүлэн үлдээхээр зорьж Chengdu, Deyang болон бусад хотуудад  гарын сүүдэр урлагийн анги нээн хичээллүүлж эхэлсэн байна.

                           Бэлтгэсэн: Э.Үржинханд

                           Эх сурвалж: chinadaily.com

 

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл