solongonews
Эвенк үндэстний өөртөө засах хошуу байгуулагдсаны 60 жилийн ойн баярын наадам болов
2018-08-15 11:06
Эвенк үндэстний өөртөө засах хошуу байгуулагдсаны 60 жилийн ойн баярын наадам болов.

Эвенк үндэстний өөртөө засах хошуу байгуулагдсаны 60 жилийн ойн баярын наадмын их хурал 08-р сарын 12-ны өдөр Эвенк үндэстний өөртөө засах хошууны Баянхошуу жуулчны баазад нээлтээ хийлээ.

 “Ялу гол” гэх Эвенк дуугаар нээгдэж, “Эвенк түмэн ХКН-аа бахархан дуулна”, “Мэргэл гол”, “Саальчин”, “Овоон дээрх болзоо” зэрэг сонгодог дуу бүжиг, Эвенк үндэсний бүжиг "Солонго",  Буриад бүжиг "Ёохор",  Өөлдийн "Савардан" зэрэг тус хошуунд аж төрөн амьдран суудаг олон үндэстэн ястны онцлог бүхий тоглолтыг нээлтийн ёслолын үеэр тоглож наадамчин олноо баясгажээ.

Наадмын хүчит 256 бөхийн барилдаанд бөхчүүд ур ухаан, уран мэхээ уралдуулж, Эвенк үндэсний өөртөө засах хошууны Чандмань тэргүүлж, Эвенк үндэсний өөртөө засах хошууны Шижир үзүүрлэсэн байна.

Шөвгийн наймд шалгарч үлдсэн бөхчүүд:

Чандмань  ( Эвенк хошуу )

Шижир ( Эвенк хошуу )

Энхжаргал  ( Шинэ Барга зүүн хошуу )

Сэнгэгарав ( Шинэ Барга баруун хошуу )

Цэдэвдорж ( Эвенк хошуу )

Идэр ( Эвенк хошуу )

Гантулга ( Монгол улс )

Наргил ( Эвенк хошуу )

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : http://www.mongolcnr.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл