solongonews
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл болон усан ашиглалтыг дэмжив
2021-01-09 21:14
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл болон усан ашиглалтыг дэмжив.

Сангийн яамнаас 08-ны өдөр сурвалжлагч мэдээлэхдээ, олон газар энэ өвөл ирэх хаврын үер ус, ган хуурай, цасан шуурга, хүйтэн шүүдэр зэрэг гай гамшгаас сэргийлэх болон үер усны аюулаас сэргийлэх холбогдох ажилд сайтар бэлтгэл хийхийг дэмжихийн тулд Сангийн яам Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яам, Усан ашиглалтын яамтай хамтран цаг алдалгүй судалгаа хийн төвийн санхүүгээс хөдөө аж ахуйн үйлдвэрлэл болон усан ашиглалтад зориулан 1 тэрбум 750 сая юань гаргаж өгсөн байна.

Сангийн яам мэдэгдэхдээ: Энэ удаад хуваарилж өгсөн хөрөнгө мөнгийг Өвөр Монгол, Ляо Нин, Сьчуан, Гань Сү зэрэг 24 мужийг дэмжихэд ашиглаж, малын тэжээл өвс бордооны нөөц, цасан шуурга, гал түймрээс хамгаалах сэргийлэх, үер усны эвдрэлийг засан сэлбэх, ган хуурайн үед ашиглах усны нөөц баялгийг бий болгох зэрэг холбогдох ажлыг сайтар хийхэд зарцуулах болно гэжээ. 

Найруулагч: Хань Хуншя
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл