solongonews
Өнөөдөр чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр
2016-11-14 10:24
Дэлхийн 10 хүн тутмын нэг нь энэ өвчнөөр өвчлөх төлөвтэй байгааг чихрийн шижинтэй тэмцэх олон улсын нийгэмлэг мэдээлж байна.

“Чихрийн шижинтэй тэмцэх” өдрийг жил бүрийн арван нэгдүгээр сарын 14-нд дэлхийн нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг.

Өнөөгийн байдлаар чихрийн шижинтэй 415 сая хүн амьдарч байгаа бөгөөд 2040 он гэхэд 642 саяд хүрч дэлхийн 10 хүн тутмын нэг нь энэ өвчнөөр өвчлөх төлөвтэй байгааг чихрийн шижинтэй тэмцэх олон улсын нийгэмлэг мэдээлж байна.

Чихрийн шижинтэй хүмүүсийн 70 орчим хувь амьдралын буруу дадал хэвшлээс үүдэлтэй хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин өвчтэй байна.

Энэ тоо 2040 он гэхэд 160 сая ба түүнээс хол давж, “Чимээгүй тахал”-ын хэмжээнд хүрэх таамаглал байна. ДЭМБ-ын мэдээгээр нийт сохролын 2,6 хувь нь уг өвчний шалтгаантай байна.

Хүн амд амьдралын буруу дадал хэвшил буруу хооллолт, таргалалт, хөдөлгөөний хомсдол, хорт зуршил, стресс зэрэг нь ялангуяа чихрийн шижин хэв шинж хоёроор өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлж, мөн чихрийн шижингийн хүндрэлд өртөх магадлал өндөр байна.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : http://baike.baidu.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл