Сүүлийн жилүүдэд үндэстний соёлын хүчирхэг аймгийг бүтээн байгуулах төрийн бодлогын уриалал болон манай аймгийн соёл жуулчлалын үйл ажиллагааны тасралтгүй хөгжлийг дагаад үндэстний хувцас загварын соёлын салбарт ихэнх хөгжлийн орон зай бий болгож, монгол хувцас загвараараа гангарах нь цагийн урсгал болжээ. Энэ их орчин ахуйд монгол хувцас оёж худалдах дэлгүүр, компаниуд хурын дараах хулсан сүеэ шиг олширч хөгжсөн байна.
2016 оны 11 дугаар сард, Шилийн Хотын Байсын алтан гудамжд “Шүр” үндэстэний хувцас засал гэх дэлгүүр шинээр нэмэгдэн, дэлгүүрт өлгөөстэй гойд сайхан монгол дээл тэрлэгүүд хүмүүсийн бахархлыг татна. Энэ дэлгүүр бол Шүр үндэстэний соёл хувцас заслын компанаа өргөтгөж , үндэстэний хувцас заслын соёлын хөгжилтийг ахиулах зорилго болно. Ойрт сурвалжлагч “Шүр” үндэстэний соёл хувцас заслын компанийн захирал Гэгээнхасыг сурвалжилсан нь учиртай сайхан яриа болж явагдсан билээ.
Энэ жил тавин насыг туулж байгаа яриа хөөрөөтэй, нүүрэндээ инээмсэглэл цацруулсан сайхан зантай Гэгээнхас бүсгүйтэй яралцах явцад ажилсаг хөдөлмөрч, санаснаа заавал бүтээдэг эрс хатуу зоригтой нэгэн гэдэг нь илт харагдаж байлаа. Залуу наснаасаа оёдол урлалд дуртайн учир 1992 онд цэцэрлэгийн багшийн ажлаа орхин Шэнь Яан хотод очиж хоёр жилийн турш хувцас оёх мэргэжил суралцсан байна. 1994 онд Шилийнхотод ирж, тухайн үеийн “Эрдэнийн чуулган” нэртэй дэлгүүрт торго дурдан болон хувцас оёж худалдаж байв.
- Тэр үед Шилийнхотод монгол хувцас оёх дэлгүүр цөөн байсан ч гэсэн дэлгүүр худалдаанд монгол дээл тэрлэг оёулахаар ирэх хүмүүс олон байлаа. Тэгээд би бусдын оёж байгааг хараад монгол дээл тэрлэг оёх мэргэжилд суралцсан. Монгол хувцас гэж бүх аймгийн хувцас загварын хэв намба, эсгэлт, оёдол урлал зэрэг тал дээр бүгд хоорондоо адилгүй. Бас өвөрмөц онцлогтой. Ерөнхийдөө оёдол урлал нь нарийн, өнгө будаг төрөл хэлбэр нь зохицонгуй, өмсөж эдлэхэд эвтэй, энэ бол өвөг дээдсийн минь өвлөн уламжилсан содон соёл. Оёх хүн цөөрвөл өдрийн удаандаа магадгүй гээгдэж орхигдоно гэж ярьж байлаа.
Тэрээр үндэстний хувцас заслын соёлоо хөгжүүлэн бадруулж, маш олон хэрэглэгчдэд гоо сайхныг хүртээх зорилгоор 1998 оны 12 дугаар сард Шилийнхотын Бэйсийн сүмийн ойролцоох Жинь Цяо худалдаа нь газраас байр түрээслэн үндэстэний хувцас заслын дэлгүүрээ нээсэн байна.
- Анх эхлэх үед Сөнид, Авга, Цахар, Үзэмчин дөрвөн хошуу уламжлалт монгол дээл тэрлэг оёж худалдахаас гадна бөс, торго дурдан болон оёдлын машин худалдаж байсан гэж Гэгээнхас танилцууллаа.
Чармайлга хүнийг гомдоохгүй гэдэгчлэн уран гарын эрдэм болон шаргуу хөдөлмөрт монгол оёдол урлалын үйлс өдөр ирэх тусам хөгжиж, тогтсон хэрэглэгч ба арван хэдэн оёдолчинтой болж бүх аймгийн олон оёдолчин айлуудын бөс бараа, оёдлын машиныг хангаж чадах болсон. Улмаар хувцас засал нь Америк, Япон, Франц, Шинэ Зеланд зэрэг улс орноор борлуулагдаж, жилийн орлого нь 200 мянган юаньд хүрчээ. Өөрийнх нь ажил үйлс урагштай хөгжхөд, Гэгээнхас үндэстэний хувцас заслаараа үйлс эрхэлж байх эгч дүү нараа дэмжиж, хамтаар үндэстэний хувцас заслын соёлоо хөгжүүлэхийг санаж, оёдол урлалын дэлгүүр эрхлэх гэж мөнгө төгрөг хүрэлцэхгүйд зээлүүлэх буюу бөс бараа, оёдлын машинаа зээлүүлэн өгч, тэдний монгол оёдол урлалын үйлсийг ихэд дэмжлээ .
Бэйсийн сүмийн баруун үндэстний хувцас худалдааны дэлгүүрт байрлаж байгаа “Жимс” монгол оёдол нь 2012 онд байгуулагдсан.
- Анх мөнгө санхүү хүрэлцээ муутай, хэрэглэгч цөөн байж алхам бүрт хэцүү байв. “Анх үйл ажиллагаа эрхлэх үед мөнгө дутагдаж, бөс бараа, машин тоног төхөөрөмж оруулахад мөнгө хүрэлцэхгүй байсан. Гэгээнхасын дэлгүүрээс бөс бараа, оёдлын машин худалдан авч, мөнгийг нь нэг жилийн дараа буцаажээ. Энэ нь миний ажлын анхны замд их тус болсон гэж “Жимс монгол оёдол”-ийн эзэнтэн Жимс ярьж байлаа. Одоо Жимс монгол оёдлын дэлгүүр жилдээ 100 мянга гаруй төгрөгийн орлоготой болжээ. Гэгээнхас монгол хувцас оёж буй 20 гаруй оёдолчин эгч, дүү нараа үргэлжлэн туслан дэмжсээр байна.
- Соёл жуулчлалын салбарын хөгжлийг дагаад, монгол хувцас заслын гоо сайхан нь өдөр тутам дотоод, гадаадад мэдрэгдэн, хэрэгцээ шаардлага өндөр болж байна. Энэхүү үндэстэний соёлын үйл ажиллагааг хөгжүүлэхэд ганц нэг хүн буюу нэгэл оёдлын компаний хүчинд түшиглэж болохгүй. Харин маш олон оёдолчдын хамтын хүч байх хэрэгтэй. Би бусдыг дэмжиж байна гэхээр хамтдаа хөгжиж байна гэх нь нэн онцгой. Бүгдээрээ хичээвэл бидний ажил үйлс өдөр бүр хөгжин бузгайрч чадна гэж Гэгээнхасын ярих нь үндэстний хувцас заслын соёлын хөгжлийн ирээдүйд итгэл дүүрэн байгаа нь илхэн.
Зах зээлийн аж ахуйн хөгжил, хүмүүсийн хэрэгцээ, гоо сайхны тухай ойлголт танилт дээшлэхийн дагуу Гэгээнхас хувцасны загвар маягаа шинэчлэн олшруулж, шинэ маягийн монгол хувцас, бүжгийн хувцас, Халх Монгол хувцас загвар зэрэг олон төрлийн хувцас оёж, машин тоног төхөөрөсмжөө шинэчилнэ гэж ярьж байлаа. Найр наадам, хурим найрт монголоороо гоёх хүмүүс олон болжээ. Хойшид хуримын гоёлоор голлосон хувцас оёдлоо улам өргөжүүлэн хөгжүүлэх төлөвлөгтэй гэж тэрээр алсын зорилтоо сонирхуулан ярьсан юм.
