solongonews
Чацарганы бүтээгдэхүүн “Дэлхийн эм найрлагын òүүхий эдийн үзэсгэлэн-XVII”-д оролцов
2017-06-28 17:46
Дэлхийн эм найрлагын òүүхий эдийн XVII үзэсгэлэн гурван өдрийн хугацаатай үргэлжилсэн бөгөөд Дэлхийн эм найруулах машин, боодоллох төхөөрөмж буюу òүүхий эдийн XII үзэсгэлэн 6 дугаар сарын 20-ны өдөр Шанхайн Оëîí улсын шинэ үзэсгэлэнгийн төвд боллоо.

        Тус үзэсгэлэнд Өвөр Монголын “Сансар аяллын бүлэглэл” компани нь найман жилийн туршид оролцсоны хувьд чацарганы тэргүүлэх аж ахуйн нэгж болж, улмаар бүтээгдэхүүн нь үзэсгэлэнд дэлгэгдмэгцээ гадаад, дотоодын худалдаачдын анхаарлыг татаж байлаа.

Тус үйл ажиллагаа нь дэлхий даяар нэр хүндээ дуурсгасан эм найруулах ажлын салбарын нэр хүндтэй цуглаан болсон төдийгүй эм найруулах аж үйлдвэрийн арилжаа худалдаа, солилцоо хийх тавцан болсон байна.

Өвөр Монголын “Сансар аяллын бүлэглэл” компани нь чацарганы холбогдолтой аж үйлдвэрлэлийн бүх хэлхээг нээн ашиглахаар дамжиж элсэрхэгжлийг сэргээх замаар нэгэнт 28 жил замнасан. Үүний зэрэгцээ тариачдыг дайчлан дагуулж, чацарганыг их хэмжээгээр тарьснаар ядуу буурай иргэдийг бодитоор тэтгэжээ. Дээд зэрэглэлийн шинэ мэргэжлээр эм эмнэлэг, чанартай хүнс, сувилгааны зориулалтын бүтээгдэхүүн, эрүүл идээ зэрэг 200 гаруй төрлийн шилдэг бүтээгдэхүүнийг íýýí ашиглаж зах зээлд гарган, улсын дотоод, гадаадад маш сайн борлуулж байна.

Найруулагч: Ц.ЦЭЛМҮҮН
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл