solongonews
Ван И, Лаосын Гадаад харилцааны сайдтай уулзав
2018-08-02 16:28
Ван И, Лаосын Гадаад харилцааны сайдтай уулзав.

Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И 08-р сарын 1-нд Сингапурт зүүн Азийн хамтын ажиллагааны Гадаад харилцааны сайд нарын хурлуудад оролцохоосоо өмнөхөн Лаосын Гадаад харилцааны сайд Салеумсайтай хоёр талт уулзалт хийв.

Ван И хэлэхдээ: Лаосын талтай дээд давхаргын харилцаагаа хэвээр хадгалж, Хятад Лаосын эдийн засгийн хонгил болон төмөр зам зэрэг "Бүс ба зам"-ын чухал төслийн бүтээн байгуулалтыг тогтвортой урагшлуулахад бид бэлэн байна гэжээ. Лаос зэрэг бүс нутгийн орнуудтай хамт, тун удалгүй болох гэж байгаа зүүн Азийн хамтын ажиллагааны Гадаад харилцааны сайд нарын хурлуудаар хамтын ажиллагаа хийгээд хөгжлийн асуудалд төвлөрөн хэлэлцэхийг урагшлуулж, эерэг идэвхтэй мэдээлэл өгөхөд Хятадын тал бэлэн байна гэжээ.

Салеумсай хэлэхдээ: Лаосын өмнө мужийн усан хашлага нурсан ослын дараа, Хятадын Засгийн газар хамгийн түрүүнд болгоон тохинуулж, хамгаас эртлэн авран туслах багаа илгээж, яаралтай тусламжийн эд бодис хангаснаар, Лаосын ард түмэн хүндрэл бэрхшээлтэй үедээ Хятадын талын эрхэм нандин халамжийг дахинтаа мэдрэв. Лаосын тал үүнд гүнээ талархаж байна. Лаос Хятад бол ойр дотно найз, мөн хамтын ирээдүйтэй хувь заяаны хамтын цогц гэснийг энэ нь дахинтаа нотлов. Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн дарга болон Бен Ян Волаж ерөнхий нарийн бичгийн даргын харилцан айлчлалын хугацаанд тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг Хятадын талтай хамт нарийн хянамгай хэрэгжүүлж, Лаос Хятадын хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтыг идэвхтэй урагшлуулж, бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хамтдаа хамгаалахад Лаосын тал бэлэн байна гэжээ.  

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл