Саяхан Гуанжөү хотод болсон бүх Хятадын ахуйн хог хаягдлыг ангилан хуваарилах хуралд, ахуйн хог хаягдлын ангиллыг эмх цэгцтэй явгадуулахын тулд бүх орон нутаг бодит нөхцөл байдлыг үндэслэн, орон нутгийн нөхцөл байдлын дагуу практик ажлын төлөвлөгөө боловсруулах ёстой гэж Хятадын Орон сууц, барилга байгуулалтын яамны холбогдох албаны хүн хэлсэн байна.
Орон сууц, барилга байгуулалтын яам зэрэг 12 газраас хамтран гаргасан “ахуйн хог хаягдлын ангиллыг цаашид улам эмх цэгцтэй болгох талаарх санал”-ын дагуу, 2020 оны сүүлч гэхэд 46 гол чухал хотод амьдралын хогийг төрөл ангилалд хуваан шийдвэрлэх системийг үндсэндээ байгуулж, мөн тээврийн ангиллын системийг үндсэндээ байгуулж дуусгасан юм байна. 2025 он гэхэд, бусад орон нутгийн зэрэглэлийн хотуудад амьдралын хогийг төрөл ангилалд хуваан шийдвэрлэх системийг үндсэндээ байгуулах юм.
