Хятад улс “Гурван хүүхдийн бодлого”-ыг хэрэгжүүлэхээр боллоо
2021-05-31 16:54
Хүн амын хөгшрөлтийн эсрэг идэвхтэй хариу арга хэмжээ авах зорилгоор Хятад улс бодлогын томоохон өөрчлөлт явуулахаар боллоо.
ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооноос 05 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулсан хурлаар төрөлтийн бодлогыг цаашид оновчтой болгохын тулд нэг гэр бүл гурван хүүхэд төрүүлэхийг зөвшөөрөх “Гурван хүүхдийн бодлого”-ыг хэрэгжүүлэх бөгөөд мөн бодлогыг дэмжих иж бүрэн арга хэмжээг боловсруулах талаар дурдсан байна.
Энэхүү бодлого нь Хятад улсын хүн амын бүтцийг сайжруулах, хүн амын хөгшрөлтийн эсрэг идэвхтэй хариу арга хэмжээ авах үндэсний стратегийг хэрэгжүүлэх, Хятад улсын хүний нөөцийн давуу талыг хадгалахад эерэг ач холбогдолтой юм.
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх
