solongonews
Хятад ”Эрхтэн хандивлах, шилжүүлэн суулгах журам”-ыг шинэчлэн баталлаа
2023-12-14 17:15
Хятад ”Эрхтэн хандивлах, шилжүүлэн суулгах журам”-ыг шинэчлэн баталлаа

     Хятадын ерөнхий сайд Ли Чян саяхан "Эрхтэн хандивлах, шилжүүлэн суулгах шинэчилсэн журам" батлах Төрийн зөвлөлийн тогтоолд гарын үсэг зурлаа. Ингэснээр Шинэчилэгдсэн журам ирэх 2024 оны 05-р сарын 01-нээс хэрэгжиж эхлэх юм.  

Өнөө хүчин төгөлдөр мөрдөгдөж буй донорын журам 2007 онд батлагдсан бөгөөд эрхтэн хандивлах, шилжүүлэн суулгахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Сүүлийн жилүүдэд эрхтний донорын харилцаанд шинэ нөхцөл үүсэх болсон тул практик туршлагыг нэгтгэн дүгнэж, “хүний эрхтэн шилжүүлэн суулгах журам”-д өөрчлөлт оруулж байна.

Үүнээс гадна, донорын харилцаатай холбоотой хуулийн заалтыг боловсронгуй болгож, хариуцлага оногдуулах, шийтгэл торгуулийн асуудлыг чангатгаж, эрхтэн хандивлаж, шилжүүлэн суулгахад гарч байгаа хууль бус ажилтай хатуу тэмцэж байгаа юм.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл