solongonews
Хоёр улсын сур харвах тэмцээн боллоо
2019-04-18 10:57
Хятад, Монгол хоёр улсын сур харвах уралдаан боллоо.

Баяннуур хотын Урадын дунд хошууны Ганцмод сууринд Хятад, Монгол хоёр улсын уламжлалт нум сум харвах уралдаан болж, зах нийлж нутаг ус залгалдсан хоёр улсын иргэдийн нөхөрсөг харилцааг ахиулсан байна. Энэ удаагийн уралдааныг Урадын дунд хошууны Ганцмод суурингаас санаачлан зохион байгуулсан байна.

Монгол Улсын Өмнөговь аймгийн Ханбогд сумын харваач Золжаргал энэ удаагийн уралдаанд хүрэлцэн ирж, энэ нутгийн монголчуудтай танилцсандаа маш их баяртай байлаа.

Золжаргал хэлэхдээ: - Энэ нутагт анх удаагаа ирж уралдаанд оролцож байна. Анх удаа үзэж байна. Барьж үзээгүй нум сумаа барьж үзэж байна. Харваж үзээгүй харваагаа харваж үзэж байна. Бас ирж үзээгүй газартаа ирж харваж үзэж байна. Их сайхан байна гэж байв.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cctv.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл