solongonews
Бү Шяолин БНХАУ-д суугаа Монгол Улсын элчин сайд Ганхуягтай уулзав
2019-06-20 15:02
Бү Шяолин БНХАУ-д суугаа Монгол Улсын элчин сайд Ганхуягтай уулзлаа.

   ӨМӨЗО-ы тэргүүлэгч Бү Шяолинь 06 дугаар сарын 19-ний өдөр БНХАУ-д суугаа Монгол Улсын элчин сайд Ганхуягтай уулзав.

Бү Шяолинь:

- Хятад болон Монгол Улс бол уул усаараа холбоотой нөхөрсөг хөрш улс юм. Өвөр Монгол орон Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалт ба “Нэг зам нэг бүс”-ийг хамтдаа бүтээн байгуулахад өвөрмөц байр суурь, ач холбогдолтой. Бид Монгол Улстай хамт Хятад, Монгол хоёр улсын удирдах хүний тохиролцсон чухал хамтын ойлголтыг нарийн найдваржуулж, түүхэн аз тохиолыг сайн ашиглан, боловсрол, эрүүл мэнд, эм эмнэлэг, эдийн засаг, арилжаа худалдаа зэрэг талын бодит байдлыг эрхэмлэсэн хамтын ажиллагаагаа улам цаашид гүнзгийрүүлнэ гэж хэллээ.

Монгол Улсын элчин сайд Ганхуяг:

- Монгол, Хятад хоёр улс бол бүх талын стратегийн түнш мөн. Монгол Улс Хятад улстай нөхөрсөг харилцааг маш чухалд үзэж байна. Өвөр Монгол оронтой хамтын ажиллагаа зохиох бол нэн ч нөхөрсөг харилцааны гол зүйл юм. Хоёр тал бүс нутгийн харилцаагаа улам чангатгаж, нэн олон салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг хүсэж байна гэж хэлэв.

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл