solongonews
Агаарын бохирдлыг бууруулахад Дундад, Америкийн жишээг дагахыг уриалав
2014-12-04 14:27
Дундадын хүлэмжийн хийн бохирдлын хэмжээ 2030 оны үед оргилдоо хүрч цаашдаа буурах юм байна.

        12-р сарын 1-нд Лимад эхэлсэн НҮБ-ын Цаг уурын өөрчлөлтийн их хурлын үеэр Европын холбооны төлөөлөгч олон орнууд Дундад болон Америкийн жишээг дагаж, ирэх 3-р сараас өмнө дараагийн 10 жилд агаарын бохирдлыг бууруулах тодорхой зорилтоо дэвшүүлэхийг уриалжээ.

        Европын холбооны төлөөлөгчдийн ахлагч Элина Бардрам хэлэхдээ: -Дундад, Америк 11-р сард "Дундад, Америкийн цаг агаарын өөрчлөлтийн нэгдсэн мэдэгдэл"-ийг гаргасан нь бусад орнууд агаарын бохирдлыг бууруулах зорилт дэвшүүлэхэд үлгэр дууриал үзүүлээд зогсохгүй 2015 оны Парисын цаг агаарын өөрчлөлтийн их хурлаас шинэ ахиц тогтооход үр нөлөө үзүүлнэ гэдэгт найдаж байна гэжээ. Тэрээр Европын холбоо 2030 он гэхэд хүлэмжийн хийн бохирдлыг 1990 оныхоос 40 хувь бууруулах зорилтоо дахин нотолжээ.

        "Дундад, Америкийн цаг агаарын өөрчлөлтийн нэгдсэн мэдэгдэл"-д Америк 2025 он гэхэд хүлэмжийн хийн бохирдлыг 2005 оныхоос 26-28 хувь бууруулах зорилт тогтоожээ. Дундадын хүлэмжийн хийн бохирдлын хэмжээ 2030 оны үед оргилдоо хүрч цаашдаа буурах юм байна.

Найруулагч: Б.Туяа
Эх сурвалж : http://mongol.cri.cn /
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл