ХКН-ын XIX хурлын амжилттай зохион байгуулагдахыг угтаж Өвөр Монголын Өөртөө Засах Орны байгуулагдсан 70 жилийн ойг тэмдэглэн өргөн олон ард түмний соёлын амьдралыг баяжуулж, иргэдийн амьдралын чанар чансааг дээшлүүлэхээр зорилго болгож Өвөр Монголын Өөртөө Засах Орны намын хорооны суртал ухуулах газраас зохион байгуулна. Өвөр Монголын Өөртөө Засах Орны соёлын холбоо, Өвөр Монголын Өөртөө Засах Орны хөгжимчний холбоо хариуцан зохион байгуулсан иргэдэд туслах тоглолт 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 28-ны өдрийг хүртэл Өвөр Монголын үндэстний урлагийн театрт болох болно.
Энэ удаагийн тоглолтод тал нутгийн дуулал концертыг хятад, монгол хоёр хэлээр тус тус хоёр удаа тоглоно. Хятад улсын дотоод, гадаадын сонгодог бүтээлийн концерт болон шинэ хүн, шинэ бүтээлийн концертыг тус тус нэг удаа тоглох ба нийт зургаан тоглолт болох болно. Энэ удаагийн үйл ажиллагаанд Өвөр Монгол орны 50 гаруй монгол дуучин оролцох болно.
