Релей хиймэл дагуулыг амжилттай хөөргөв
2018-05-21 20:52
Релей хиймэл дагуулыг амжилттай хөөргөв.
Өнөөдөр буюу 05-р сарын 21-ний 05 цаг 28 минутад Хятад улс Шичаны дагуул хөөргөх төвөөс CZ-4C зөөгч пуужингаар сарыг тандах "Чан Э-4" аппаратын Чюйчио релей хиймэл дагуулыг амжилттай хөөргөв.

Энэ оны сүүлээр "Чан-Э-4" сарыг тандах үүргээ биелүүлэх үед тус дагуул дэлхийн бөмбөрцөг болон сарны хоорондох холбооны үүргийг гүйцэтгэх юм. Мөн сарны тойрог замын хэт урт долгионы сансрын шинжилгээний "Лун Жян I", "Лун Жян II" бичил дагуулыг хамт хөөргөсөн байна.
Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
