Хүүхдүүдийн хувьд хамгийн гоё бэлэг нь юу вэ?
2018-06-01 19:44
Өнөөдөр 06 дугаар сарын 01, эх үрсийн баярын өдөр.
Энэхүү баярыг тэмдэглэж та хүүхдүүддээ ямар бэлэг өгсөн бэ? Ер нь та хүүхдэдээ ямар бэлэг өгвөл зүйтэй гэж боддог вэ?
Аав ээжүүдийн бодлоор бол:

Нэгэн цуврал үлгэрийн ном бэлэглэсэн.

Шинэ хувцас авахыг хүсэж буйгаа охин маань хэлсэн.

Охин маань бугуйндаа зүүдэг гар утастай болохыг хүсэж буйгаа өнгөрсөн жилээс л хэлж байсан.
Харин хүүхдүүд үнэхээр эдгээр зүйлийг хүсэж байгаа болов уу?

Би аав ээжтэйгээ цэцэрлэг орж зугаалмаар байна.

Аав маань намайг дагуулж хөл бөмбөгийн тэмцээн үздэг ч болоосой.

Аав ээж маань цаг зав гаргаж надтай хамт байдаг л бол болоо.

Аав ээж маань надтай өдөржингөө хамт байгаасай.

Хүүхдүүдийн хувьд аав ээжтэйгээ хамт байна гэдэг хамгийн том бэлэг.
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Хятадын Өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх
