solongonews
Монголын дасгалжуулагч Хятадад хөлбөмбөгийн од төрүүлэх бодол тээж явна
2016-01-19 09:35
Монголын дасгалжуулагч Хятадад хөлбөмбөгийн од төрүүлэх бодол тээж явна

Эрээн хотын Монгол сургуулийн хашаанд өглөө оройгүй хөлбөмбөг тоглож байгаа нь харагддаг. Хэдийгээр гадаа арван гаруй хэмийн хүйтэн байсан ч тэд нар бэлтгэл сургуулилтаа хийсээр л ... Эдгээр хүүхдүүдтэй Монгол улсын хөлбөмбөгийн нэрт дасгалжуулагч Отгонбаяр байнгын л байж байдаг.

Отгонбаяр гуай өнгөрсөн жилийн 3 дугаар сараас Эрээн хотын Монгол сургуулийн урилгаар тус сургуулийн хөлбөмбөгийн дасгалжуулагчаар ажиллаж байна. Украйны Улсын Биеийн Тамирын Их Сургуулиас хөлбөмбөгийн дасгалжуулагчийн мэргэжлээр төгссөн Отгонбаяр гуай 2001 онд Азийн Хөл Бөмбөгийн Холбооны В ангиллын дасгалжуулагчийн эрхийг олсон бол 2010 онд Азийн Хөл Бөмбөгийн Холбооны “Мөнгөн од” шагналыг гадсан бөгөөд Монгол Улсын Үндэсний хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчөөр 5 жил ажилласан. Тэрээр хэлэхдээ, “Хөлбөмбөг нь дэлхийн нийтийн спорт, өнөөдөр интернет зэрэг цахим мэдээллийн хэрэгслээр дамжин хөлбөмбөгийн тухай мэдээллийг авч болно. Гэвч өөрөө тоглосоор жинхэнэ энэ спортод дуртай болно.” гэжээ.

Отгонбаяр гуай ч яг ингэж хийсэн, 49 хүрч буй тэрбээр зав гарвал сургуулийнхаа бусад багш нарын хамт хөлбөмбөг тоглодог. Хүүхдүүдээ бэлтгэл дасгал хийхдээ ч өөрийн биеэрээ оролцож дагуулдаг. “Хөлбөмбөгийн зөвхөн нэг төрлийн спорт бус, үүгээр дамжуулан хүмүүсийн эв нэгдэл, мохошгүй зориг санааг бий болгодог” гэж Отгонбаяр гуай хэлэх бөгөөд мөн “Хөлбөмбөгийг ганц хоёр л хүн тоглодоггүй маш олон хүн оролцдог. Надад нэг мөрөөдөл бий, хожим олон олон хүүхдүүд хөлбөмбөгөөр дамжин харилцахыг хүсэж байна гэжээ.

Найруулагч: Bandi
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл