Араб, Исламын орнуудын гадаад хэргийн сайд нарын хамтарсан төлөөлөгчид 11-р сарын 20, 21-ний өдрүүдэд Хятад улсад айлчилна хэмээн Гадаад хэргийн яамны төлөөлөгч Мао Нин 11-р сарын 19-нд мэдэгджээ. Уулзалтад Саудын Арабын Гадаад хэргийн сайд Ал-Файсал, Йорданы ерөнхий сайдын туслах, Гадаад хэргийн сайд Сафади, Египетийн Гадаад хэргийн сайд Шукри, Индонезийн Гадаад хэргийн сайд Ретно, Палестины Гадаад хэргийн сайд Ал-Малики, Исламын хамтын ажиллагааны байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Таха нар оролцжээ.
Айлчлалын үеэр Хятад улс одоогийн Палестин-Израилийн мөргөлдөөнийг таслан зогсоох, иргэдийг хамгаалах, Палестины асуудлыг шударгаар шийдвэрлэхийг дэмжих талаар Араб, Исламын орнуудын гадаад хэргийн сайд нарын хамтарсан төлөөлөгчидтэй гүнзгий харилцаа, зохицуулалт хийнэ.
