solongonews
Луут бөмбөртэйгөө шинэ зуунд урагшилна
2021-09-20 20:38
Луут бөмбөртэйгөө шинэ зуунд урагшилна.

Хатан голын сүр жавхаатай урсгал Чинхай-Төвөдийн өндөрлөгийн үүл манан, шар хөрст өндөрлөгийн тоос салхийг дагуулан давлагаална. Дээд урсгалын сүүлчийн нэг салбар урсгал болох хар гол нь Тогтох шяний Хэкөү тосгоны Шар мөрөнд цутгадаг. Газарзүйн өвөрмөц байршил нь үүнийг Хятад улсын хойд хэсэгт алдартай үер, ган гачгийн боомт болгосон. Хоёр зуу гаруй жилийн турш цэцэглэн хөгжиж, мөн баялаг сайхан ардын соёлыг бий болгожээ. Тэдгээрийн дотроос луут бөмбөр ардын урлагийн өвөрмөц үнэт эрдэнэсийн нэг юм.

Хэд хэдэн хэлхээнд хуваагдаж эцэст нь нэгдэв

Хэкөү нь Тогтох шяньд харьяалагддаг. Мунь уулыг түшин, хатан голтой нүүрлэж, уян зөөлөн уур амьсгалтай, дөрвөн улирлын зөрөө их, үзэсгэлэнтэй хөрс устай, үржил шим сайтай, мал аж ахуй, газар тариалан тохиромжтой газар нутаг юм. Чин гүрний үеэс эхлэн аажмаар Хятад улсын хойд хэсэгт орших үер, гангийн боомт болсон, олон дэлгүүрүүдтэй. Зүг зүгээс хүмүүс чуулан худалдааг зорин ирдэг, хамгийн хөл хөдөлгөөнтэй үед тус жижигхэн хот 50-60  мянган хүн хүлээн авдаг байлаа. 

Худалдааны хөгжил нь соёлын хөгжил цэцэглэлтийн үндэс суурийг тавьсан юм. Арилжааны байгууллага, худалдааны компаниуд, нутаг нэгтний нийгэмлэг зэрэг иргэд хоорондох нийгэмлэгүүд бий болсноор Хэкөүгийн Шэхүө соёл бий болжээ. Шэхүө тоглолтод янз бүрийн шоу багтдаг, Хэкөү луут бөмбөр бол тэдний нэг юм.

Луут бөмбөр нь луу бүжгийн цохилуур хөгжим. Бөмбөр, цан, хэнгэрэг гэсэн гурван төрлийн хөгжмийн зэмсгээс бүрддэг. Үүнийг орон нутагт "Лүндэн бөмбөр" гэж нэрлэдэг. 

Хэкөү бол нүүдэлчин иргэд төвлөрөн суурьшсан цагаас аажмаар хөгжиж буй жижиг суурин юм. Хэкөүгийн луут бөмбөр нь Хэкөүгийн иргэдийн бүтэцтэй адилхан. Энэ нь Шааньши, Шаньши, Хэбэй, Хөхнуур, Ниншянгийн хотон үндэстний Өөртөө Засах Орон, Өвөр Монгол зэрэг газруудын ардын урлагийн цуглуулга аажмаар бүрэлдэж, Шааньшигийн Вэй Фэнлүө бөмбөр, Шаньсигийн Хуа бөмбөр зэрэг олон соёлын элементүүд бие биедээ шингэж, уусалцсан ардын урлагийн нэг төрөл юм.

Шааньши мужийн Юаньпиний Ма Кайшюүн энэ жил 54 настай. Хөххотын биет бус соёлын өв болох Хэкүөгийн Луут бөмбөрийн өвлөгч юм. Ма Кайшюүн 14 наснаасаа бөмбөр тоглож өдгөө 40 жил болжээ. Түүний өвөө, аав хоёулаа төмрийн дархан боловч бөмбөр тоглох  дуртай. Гурван үеэрээ бөмбөр тоглож бараг зуун жил баримталсан нь Хэкүө луут бөмбөрийг өвлөж, хөгжүүлэх боломж болсон юм.

- Дээс олс шиг, хэд хэдэн хэлхээнд хуваагдаж, эцэст нь нэгдэж нэг хэлхээ болов гэж Ма Кайшюүн сэтгүүлчдэд Хэкөү луут бөмбөрийн гарал үүслийг танилцуулав.  

Тухайн орон нутгийн тээврийн ажилтнууд “Шинлүн хоршоо”-г байгуулж, хоёр том луун хэлбэрт дэнлүү хийсэн байна. Луугийн толгой нь 35-40 килограмм хүндтэй, биеийн урт нь 10 метр, арван хоёр үе яс ба луугийн сүүлнээс бүрдсэн байдаг. Нэг луугийн толгой ба луугийн арьс нь алтан шаргал өнгөтэй, хүмүүс үүнийг "гал луу" гэж нэрлэдэг. Нөгөө луугийн толгой, луугийн арьс нь цэнхэр-цагаан өнгөтэй, хүмүүс үүнийг "усан луу" гэж нэрлэдэг. Луут бүжиг тоглох үед хоёр, гурван хэсэг хүмүүс ээлжлэн бүжиглэдэг. Хэсэг бүр нь арав гаруй хүнтэй. Ялангуяа, луугийн толгойг барьдаг хүн бол нэлээд хүдэр биетэй байж сая бүжиглэж чадна.  

Энэ хоёр луугийн хүнд, биеийн урт, дүр төрхийн хувьд үзэсгэлэнтэй. Басхүү нэлээд эрт бүтээгдсэн учраас хүмүүс түүнийг “хөгшин луу” гэдэг. Жил бүрийн цагаан сарын 15-ны үеэр усан луу, гал луу хоёр ээлжлэн луут бөмбөр тоглодог. 

Хэкөүгийн иргэдийн амьжиргаа усны тээвэрлэлт буурснаар Хэкөүгийн цэцэглэлт аажмаар унтрав. Гэсэн хэдий ч луут бөмбөр хэмээх ардын урлагийн хэлбэрийг хадгалсаар ирсэн юм.

Тоглоно гэдэг нэг төрлийн эрч хүч юм

Хэкөүгийн бөмбөрчдийн ихэнх нь Жя Бөгэ хэмээх нутгийн хүмүүс байдаг. Эндхийн оршин суугчид хэдэн үеэрээ амьжиргаагаа залгуулан загасчилж ирсэнтэй холбоотой байж магад гэж таамаглаж байна. Эндхийн эрчүүд долоо, найман настайгаасаа эхлэн усан онгоцонд сууж, хэнгэрэг тоглодог байжээ.

Үеэс үед дамжсан Хэкөүгийн луут бөмбөр үндсэн онцлог шинжээ хадгалсан байдалд уран бүтээлчид үргэлжлүүлэн судалж цохилтын өвөрмөц арга техникийг бүтээж, өвөрмөц өнгө, хэмнэлийг бий болгожээ. Ма Кайшюүн: 

- Бид одоо нэг бөмбөр дээр таван хүн тоглодог. Үүнд 1 бөмбөрчин,  2 хэнгэрэгч, 2 цанчин багтдаг. Луут бөмбөрийн бас нэг онцлог шинж нь нутгийн алдартай дархны хийсэн төмөр пүршийг луут бөмбөр дотор суулгадаг. Бөмбөрийн дотор уг нь 8 пүрш хийдэг байсан, сүүлд нь 6 пүрш, 4 пүрш болж хасагдсан. Одоо пүрштэй бөмбөр маш цөөрсөн гэж ярилаа. 

Хэкөү луут бөмбөрийн цохилгын арга бол эв найрамдлыг дэмжихийг уриалж, цан хэнгэрэг тоглох. Янчэн, Ян Зиян нарын найруулсан "Эртний хот Хэкөү" номд Хэкөү луут бөмбөр нь цаныг цохилгын хөтөч болгон ашигладаг, бүх бөмбөрийн дууны түвшин, хэмнэл, хурд зэргийг тодорхойлдог гэж танилцуулсан байдаг. Цан бүжгийн хөдлөл барил нь хурдан, хувиралт ихтэй. Луут бөмбөр нь цан, бөмбөр, хэнгэрэг гэсэн гурван хөгжмийг нэгтгэсэн учраас заримдаа дуу нь аянга, салхи шуурга мэт, заримдаа хөнгөн, уян зөөлөн байдаг.

- Зарим томоохон хэмжээний нээлтийн ёслол, нийгэм дүүргийн тоглолт, хуримын ёслол зэрэг өдөр тутмын  баярын арга хэмжээний үеэр луут бөмбөр тоглож хүмүүсийг баярлуулдаг гэж Ма Кайшюүн хэллээ.

Хайртай болохоор өвлөн уламжилна

Хатан голын сав газрын ард түмэн энгийн бөгөөд эелдэг зөөлөн, шийдэмгий, тууштай, нутаг усаа хайрладаг. Үе дамжин хатан голын соёлоор тамгалагдаж ирсэн. Тэдний ясанд эр зориг, тэсвэр тэвчээр шингэсэн. Хайкөү луут бөмбөрийн тухай нэлээд хүмүүст таниулж, Хайкөү луут бөмбөр нь зуун жилийн турш удаан хугацаанд ам дамжсаар ирсэн, өдгөө ч хөгжсөөр байгаа юм.

2019 онд Ма Кайшюүн өөрийн зардлаар Тогтох шяньд Хайкөү луут бөмбөрийн баг байгуулсан нь 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй, гишүүдийн 60 хувь нь эмэгтэйчүүд.

- Манай багийн гишүүд бүгд луут бөмбөр гэх энэ соёлдоо дэндүү хайртай, бахархдаг учраас хамтдаа цугларч, энэ соёлыг хамтдаа өвлөж байна. Манай баг Хайкөү луут бөмбөрийг өвлөн залгамжлах, Хятадын шилдэг уламжлалт соёлыг өвлөх тал дээр Хөххот болон Тогтох шяний олон удаагийн сайшаал магтаалыг хүртсэн гэж Ма Кайшюүн сонирхууллаа. 

38 настай Люна бол Тогтох шяний Хэкөү луут бөмбөрийн багийн дарга. Луут бөмбөрийн багийн анхны эмэгтэй гишүүн юм. Люна Хорингэрийн уугуул, тэрээр нөхрөө даган Тогтох шяньд ирж ажиллаад, аажмаар Хэкөү луут бөмбөр хэмээх ардын урлагт дуртай болсон байна.

- Би дуулах, бүжиглэх дуртай. Луут бөмбөр хүмүүсийн бие бялдрыг чийрэгжүүлэх төдийгүй, Хятад улсын уламжлалт урлагийн нэг төрөл юм. Тиймээс надад илүү их таалагддаг гэж Люна хэллээ.

Луут бөмбөрийн зуун жилийн турш уламжлагдан ирсэн нууц бол тэр бүс нутгийн хязгааргүй, нас хүйсээр ялгадаггүй, дуртай сонирхолтой хүн бүр суралцаж, өвлөж дамжуулж болдогт оршдог.

Цаг хугацаа өөрчлөгдсөөр байна. Өнгөрсөн үетэй харьцуулахад шинэ эрин цагт луут бөмбөр шинэ утга учиртай болжээ. Хүмүүс луут бөмбөр тоглон аз жаргалтай шинэ амьдралыг дуулж, луут бөмбөр бүс нутгийн соёлын бэлгэдэл, нутаг усны дурсамжийг төрүүлдэг нэгэн зүйлийн ачаалагч болоод байна. /Зургийг:  Тогтох шяний Медиа мэдээллийн төв/

Зохиогч: Нийтлэл: ЮАНЬ ШЮҮЧИНЬ, Ү ЛИГЭН
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СОЛОНГО СЭТГҮҮЛ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл