06-р сарын 09-ний өдрөөс 30 хоногийн дараа 2020 оны хиймэл оюун ухааны Дэлхийн дээд хэмжээний цахим уулзалт Шанхай хотод болно.
2020 оны хиймэл оюун ухааны Дэлхийн дээд хэмжээний цахим уулзалтыг Шанхай хотын ардын захиргаа 07-р сарын 09-өөс 11-ний товлосон хугацаандаа зохион байгуулна. Энэ оны уулзалт нь "ухаалаг холбогдсон дэлхий ертөнц, хамтын гэр бүл" уриан дор, "AI гэр бүл" онлайн цахимаар үзэсгэлэнгийн индрийг анх удаа 3×24 цагаар бүх агуулгыг дэлгэн үзүүлэх бөгөөд онлайнаар 150 орчим аж ахуйн нэгж үзэсгэлэнд оролцох төлөвтэй байна.
Хиймэл оюун ухааны дэлхийн дээд хэмжээний уулзалт 2018 оноос хойш хоёр удаагаа амжилттай зохиогдохын хирээр Шанхайн хиймэл оюун ухааны салбарын хөгжил ч улмаар өргөжиж, тус салбарын дотор олон улсад тодорхой үр нөлөө бүхий брэндын арга хэмжээ болсон байна. Энэ удаагийн дээд хэмжээний цахим уулзалтад, нээлтийн ажиллагаа, нэгдсэн хуралдаан, сэдэвчилсэн форум, тусгай арга хэмжээ зэрэг агуулгуудыг хамарч, Шанхайн студиэр гол болгосон АНУ, Герман, Франц, Сингапурт байрладаг олон студиуд харилцан холбогдох хэлбэрээр үйл ажиллагааг шууд нэвтрүүлэх юм байна. Уулзалтын гол үйл ажиллагаа нь "AI технологийн чиг хандлага", "AI-ийн чадавхийг дээшлүүлэх эдийн засаг" зэрэг хүрээнд уг салбарын хамгийн сүүлийн үеийн халуун цэгийн асуудлыг авч хэлэлцэх юм.
Одоогийн байдлаар эрдэм шинжилгээний манлайлал, дотоод гадаадын тэргүүлэх аж ахуйн нэгжийн эзэд, олон улсын байгууллагын төлөөлөл гээд 500 гаруй нэр хүндтэй зочид урилгаар уулзалтад оролцоно. Тэдний 80 хувь нь чуулганд оролцоно гэдгээ шийдсэн бөгөөд үүнд Тюрингийн болон Нобелийн шагналтнууд, мөн IBM, SAP, Амазон зэрэг тэргүүлэгч компаниудын удирдах хүмүүс багтсан байна.
