Эхний гурван улиралд ДНБ 3.0 хувиар өсөв
2022-10-24 20:25
Эхний гурван улиралд ДНБ 87.026.9 тэрбум юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 3.0 хувиар өссөн байна.
Урьдчилсан тооцоогоор эхний гурван улиралд ДНБ 87.026.9 тэрбум юань болж, зэрэгцүүлэх үнээр өнгөрсөн оны мөн үеэс 3.0 хувиар өссөн нь эхний хагас жилийнхээс 0.5 нэгжээр нэмэгдсэн байна. Төрөл бүрийн салбарыг авч үзвэл үндсэн аж үйлдвэрийн нэмүү өртөг 5477.9 тэрбум юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.2 хувиар өссөн байна. Хоёрдогч аж үйлдвэрийн нэмүү өртөг 35.018.9 тэрбум юань болж, 3.9 хувиар нэмэгджээ. Гуравдагч аж үйлдвэрийн нэмүү өртөг 46.53 их наяд юань болж, 2.3 хувиар өссөн байна. Улирлаар авч үзвэл ДНБ эхний улиралд өмнөх оны мөн үеийнхээс 4.8 хувь өсөж, хоёрдугаар улиралд 0.4 хувь өссөн бол гуравдугаар улиралд 3.9 хувь өссөн байна.
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх
