Филиппиний ерөнхийлөгч Дутерте энэ сарын 09-ний өдөр болсон “Филиппин, Хятадын дипломат харилцаа тогтоосны 46 жилийн ой болон Филиппин, Хятадын XX найрамдлын өдөр”-ийн цахим ёслолын үеэр хэлэхдээ “Филиппин, Хятадын хамтран ажиллаж, хамтдаа хожих үйл ажиллагаа нь хоёр орны энх тайван, хөгжин цэцэглэж буй түншийн харилцааг өндөр түвшинд хүргэх болно” гэжээ.
Дутерте хэлэхдээ:
- Филиппин, Хятад хоёр орны ард түмний хооронд гүн зузаан, урт хугацааны нөхөрлөлийн түүхтэй байдаг. Филипин дахь Хятадын харьяат иргэдийн хоёр орны эдийн засаг, соёл болон хүмүүнлэгийн солилцоог хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж байгаад талархаж байна гэжээ.
Филиппиний улс төрчид, Филиппин, Хятадын эвлэл бүлгэмийн Хятадын талын удирдагчид, нийгмийн бүхий л салбарын зочид, Филиппин дэх Хятадын харьяат иргэд зэрэг нийт 400 гаруй хүн онлайн баяр ёслолын ажиллагаанд оролцсон байна.
