
Өнөөдөр буюу 08-ны өдөр Бээжинд ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн бөгөөд Төв Хорооны Гадаад харилцааны комиссын Тамгын газрын дарга Ян Жечи Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеог хүлээн авч уулзсан байна.
Ян Жечи хэлэхдээ: - Өнөөдөр Хятад, Америкийн харилцаа маш чухал үед оршиж, олон сорилттой тулгарч байна. Хятадын тал сүүлийн үед Америкийн талаас Хятадад чиглүүлэн назгай үг ярианууд гаргасан асуудлаар чанга харилцаж, зарчим байр сууриа илээр тодорхойлсон юм. Америкийн тал буруу үйлдлээ даруйхан засаж, Хятадын ашиг сонирхлыг хохироох үйлдлээ зогсоох хэрэгтэй. Хятадын тал үргэлжлэн шаардлагатай арга хэмжээнүүдийг авч, өөрийн бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлоо тууштай хамгаална гэжээ.
Мөн тэрээр : - Хятад, Америк хоёр том орон хамтран ажиллавал хамтдаа ашиг хүртэнэ. Америкийн тал зөв сонголт хийж, Хятадтай байр сууриа ойртуулан, хоёр орны төрийн тэргүүний олон удаагийн уулзалтаар тохиролцсон нийтлэг ойлголтуудыг нухацтай хэрэгжүүлэн, харилцан хүндэтгэх суурь дээр зөрчил маргаанаа хяналтдаа авч, харилцан ашигтай, харилцан хөнгөлөлттэй байх суурь дээр ажил хэрэгч хамтын ажиллагаагаа өргөтгөж, хоёр орны харилцааг зөв замаар урагшлуулахыг батлах хэрэгтэй гэжээ. Ян Жечи, Хятад Америкийн худалдаа, эдийн засгийн харилцаа, Тайвань, Өмнөд Тэнгис зэрэг асуудлаарх Хятадын талын зарчим, байр суурийг дахин нотлов.

Майк Помпео илэрхийлэхдээ: - АНУ Хятадтай хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртэхээр хичээн ажиллаж байна. Америкийн тал Хятадтай харилцаа холбоогоо эрчимжүүлэн, өнөөгийн хоёр орны харилцаанд тулгарч буй сорилтуудыг зохицуулах бүтээлч төслийг хамтдаа хайхад бэлэн байна. Америкийн тал нэг Хятад улсын бодлого баримтална. Хятад улстай олон улсын ба бүс нутгийн асуудлаарх харилцаа холбоо, зөвшилцлөө үргэлжлүүлэхийг хүсэж байна гэжээ.
Мөн талууд Солонгосын хойг дахь нөхцөл байдлын талаар санал солилцов.
