Хятад улсын Шинжлэх ухаан технологийн холбоо энэ сарын 03-ны өдөр Бээжин хотноо хэвлэлийн бага хурал хийв. Хурлаар 2019 оны дэлхийн зам тээврийн хурал 06-р сарын 13-ны өдрөөс 16-ны өдрүүдэд Бээжингийн хурал үзэсгэлэнгийн төвд зохион байгуулагдахыг зарлажээ.
Үзэсгэлэнд өнөөгийн зам тээврийн салбарын “ухаалаг”, “ногоон” сэдвийн хүрээнд дэлхийн зам тээврийн хамгийн шинэ шинжлэх ухаан технологийн ололт амжилт болон түвшнийг харуулах болно.
Энэ оны хурал нь голдуу нээлтийн ёслол, гол зорилтот тайлан, “Бүс ба зам” олон улсын зам тээврийн холбогдох гол сэдэвт үйл ажиллагаа, эрдэм шинжилгээний форум, зам тээвэр, шинжлэх ухаан технологийн үзэсгэлэн, уралдаан тэмцээн, WTC Тинк Танкгийн ололт амжилт, үйлчилгээний шинийг санаачилсан тавцан зэрэг агуулгуудаас бүрдсэн байна. Үүнд:
1472 талбай эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, ухаалаг зам тээвэр, бага нүүрстөрөгчит, аюулгүй болон тогтвортой, ерөнхий удирдлага зэрэг салбарын эргэн тойронд Бээжин, Тяньжинь, Хэбэйн эв зохистой хөгжил, Гуандүн, Хонкон, Макаогийн их булангийн байгуулалт, Хөх мөрний гурвалжин хойгийн орон нутгийн их бүтээн байгуулалт зэрэг чухал бодлого, мэргэжлийн асуудал болон хөгжлийн хандлагаар хэлэлцүүлгийн гол сэдэв болгоно. Мөн орчин үеийн дэлхийн зам тээврийн салбарын хамгийн шинэ шинжлэх ухаан технологийн ололт амжилт, түвшин, хөгжлийн чиг хандлагыг харуулах болно.
Дэлхийн зам тээврийн хурал 2017 он, 2018 онд дарааллан хоёр жил зохион байгуулагдсан юм. Энэ удаагийн хурлыг Хятад улсын шинжлэх ухаан технологийн нийгэмлэг, зам тээврийн яам, Хятад улсын төслийн хүрээлэн, Хятад улсын засмал замын нийгэмлэгээс хамтран зохион байгуулах болно.
