solongonews
2021 оны шинжлэх ухаан, технологийн дэвшлийн шилдэг 10 мэдээ
2022-01-19 11:22
2021 оны шинжлэх ухаан, технологийн дэвшлийн шилдэг 10 мэдээ

Саяхан, Хятадын Шинжлэх Ухааны Академи, Хятадын Инженерийн Академиас санаачилж, Хятадын Шинжлэх Ухааны Академи, Хятадын Инженерийн Академийн академич нарын хурлаар Хятадын шинжлэх ухаан, технологийн дэвшлийн шилдэг арван мэдээ болон 2021 онд дэлхийн шинжлэх ухаан, технологийн дэвшлийн арван мэдээг зарласан байна.

Хятадын 2021 оны шинжлэх ухаан, технологийн дэвшлийн шилдэг арван мэдээ : Хятад улсын Ангараг гарагийг судлах анхны нислэг бүрэн амжилттай болов. Хятадын сансрын станц урт хугацааны оршин суух эрин үеийг нээжээ. Хятад улс нүүрстөрөгчийн давхар ислийг цардуул болгон шинээр нийлэгжүүлэв. Хятадын баг 2021 оны "Гордон Белл шагнал"-ыг "Quantum supremacy "-г эвдсэн суперкомпьютерын хэрэглээгээрээ хүртэв. “Чан-Э-5”-ын чухал судалгааны үр дүнг дараалан гаргажээ. Аллотетраплоид зэрлэг будааг хурдан гаршуулах шинэ нээлт хийв. Хятад улс хасах 271 хэмийн хэт шингэн гели бүхий том оврын криоген хөргөлтийн төхөөрөмжийг амжилттай бүтээжээ. Ургамлаас амьтан руу функционал ген шилжүүлэх анхны баталгаа авав. Газрын ховор ионууд нь олон горимт квант реле болон 1 цагийн оптик хадгалалтыг хэрэгжүүлэх болов.

Түүнчлэн дэлхийн анхны "өөрийгөө хуулбарлах чадвартай" амьд робот мэндэлж, эрдэмтэд AI технологийг ашиглан уургийн бүтцийг урьдчилан таамаглах асуудлыг шийдэж, бусад ололт амжилтаараа дэлхийн шилдэг аравт шалгарчээ.

Энэхүү сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа өнөөг хүртэл 28 удаа зохион байгуулагдсан нь шинжлэх ухаан, технологийг сурталчлахад эерэг үүрэг гүйцэтгэж өгөв.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл