
Бүгчим халуун зуны улирал ирэхэд ихэнх хүн агааржуулагчтай өрөөнд сэрүүн таатай ажиллаж амрахыг хүсэхээс биш хөдөлгөөн хийж хөлс гарах нь цөөн юм. Ингэж агааржуулагчтай өрөөнд суух нь хүний бие махбодын жам ёсыг зөрчсөн явдал бөгөөд хөдөлгөөн хийж хөлс гарахыг орхигдуулбал ханиад хүрэх, үе мөчний үрэвсэл болох, нойр хулжих зэрэг өвчин эмгэгт амархан нэрвэгдэж мэднэ.
1. Архаг өвчнөөс сэргийлж, биеийн жин бууруулна. Хөлс гарах нь бие дэх илүү энергийг авч, өөхний задралыг нэмэгдүүлдэг. Дасгал хөдөлгөөн илүү их хийж шинжлэх ухаанчаар хөлс гарах нь зохих хэмжээгээр биеийн жин бууруулахын зэрэгцээ архаг өвчнөөс сэргийлнэ. Жишээлбэл цусны даралт өндөр зэрэг.
2. Эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлдэг. Хүч чадалгүй амархан өвчинд нэрвэгддэг хүмүүс элдэв эрүүлжүүлэх бүтээгдэхүүн авч хэрэглэдэг. Гэтэл зарим эрүүлжүүлэх бүтээгдэхүүнд нөлөө нь тодорхойгүй байхаар барахгүй гормон агуулдаг болохоор биеийн тамир тэнхээнд нөлөөлдөг. Харин өдөр бүр дасгал хөдөлгөөн хийж, хөлс гарах нь маш сайн. Түүнчлэн өвчин эсэргүүцэх чадвар урт хугацаанд хөдөлгөөн хийж хөлс гарвал аяндаа дээшилдэг.

3. Шингэлтэд сайн. Зуны аагим халуунд хүмүүсийн идэх дуршил муудаж, шингээлт мууддаг. Биеийн дасгал хөдөлгөөн хийж хөлс гарах нь хүний биеийн шинэ хуучны солилцоог сайжруулж, шингээлтийн системд ч тус болно. Ялангуяа өтгөн хаталттай хүмүүс дасгал хөдөлгөөн хийж хөлс гаргавал зохих хэмжээнд өтгөн хатахаа болино.
4. Цээжлэх чадварыг дээшлүүлнэ. Хөлс гарах нь хүүний биеийн эсийг идэвхтэй байдалд байлгадгаас анхаарал төвлөрүүлэх тул цээжлэх чадвар аяндаа сайжирна. Ялангуяа дасгал хөдөлгөөн хийж хөлс гаргах нь цээжлэх чадвар, анхаарал төвлөрүүлэх чадварыг их хэмжээгээр дээшлүүлнэ.
5. Цусны даралтыг бууруулна. Цусны даралт өндөр хүн зуны улиралд хөлс гаргах нь нарийн судсыг тэлэхэд тус болж, цусны эргэлтийг сайжруулж, цусны даралтыг бууруулна.
6. Яс хамгаална. Хүн нас ахих тусам кальци дутах нь их болдог болохоор яс сийрэгжих нь амархан болно. Дасгал хөдөлгөөн хийж хөлс гаргах нь биеийн кальцийг хамгаалж, кальци шээсээр дамжин гадагшлахаас сэргийлэх болно.



7. Чулуужихаас сэргийлнэ. Чулуужих нь хүний бие дэх органик бус давсны төрлөөс үүсдэг. Иймээс хөлс гаргах нь хөлсөөр дамжин бие дэх давсыг их хэмжээгээр гадагшлуулна. Хөлс их гаргаж байгаа хүн аяндаа ус их уух хэрэгтэй. Үүнээс болж чулуужихаас сэргийлж чаддаг байна.
8. Ханиаднаас сэргийлнэ. Хөлс гаргах нь сүрьеэ өвчний бактери болон бусад аюултай өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тустай байдаг.
9. Өвчлөхөөс сэргийлж, хор гадагшлуулна. Хөлс гаргах нь бие дэх хорт бодисыг гадагшлуулахад тустай. Судалгааг үндэслэвэл хөлсөнд агуулагдах хүнд төмөрлөгийн хэмжээ нь зарим үед шээсэнд агуулагдах хүнд төмөрлөгөөс өндөр байдаг.
10. Нүүрний арьсыг толигор болгоно. Биеийн гадаргын арьсны ариун цэврийг хамгаалахад тустай. Мөн арьсны сүвийг бөглөж байгаа хорыг арилгах бөгөөд сэвх ч арилах боломжтой.
