Хятадын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны Аж үйлдвэрийн хөгжлийн газрын Нэгдүгээр зэргийн ахлагч Шя Нүн 27-ны өдөр:
- Хятад улс "2021 Хятадын брэндийн өдөр"-ийн арга хэмжээ "Хятадын брэнд, дэлхий нийттэй хуваалцах, хос мөчлөгийг нэгтэж, шинэ хэрэглээг тэргүүлэх" сэдвийн дор 05 дугаар сарын 10-наас 12-ны өдрүүдэд зохион байгуулагдана гэж хэлэв.
Мөн тэрээр:
- 2021 Хятадын брэндийн өдрийн үйл ажиллагаанд 2021 оны Хятад улсын брэндийн хөгжлийн олон улсын форум, Хятадын өөрийн брэнд экспог зохион байгуулж, орон нутаг өөрсдийн брэнд бий болгох ажлыг зохион байгуулах үйл ажиллагааг удирдан чиглүүнэ гэж мэдэгдлээ.
2021 Хятадын брэндийн өдрийн арга хэмжээ 05 дугаар сарын 10-нд албан ёсоор нээгдэнэ. Мөн үеэр цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах үйл ажиллагааг чандлан хэрэгжүүлэх үүднээс онлайн болон офлайн хосолсон хэлбэрийг ашиглах болно.
Хятадын Төрийн зөвлөлийн зөвшөөрлөөр 2017 оноос эхлэн жил бүрийн 05 дугаар сарын 10-ны өдрийг "Хятадын брэндийн өдөр"-өөр тогтоосон юм.
