Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнььбин 27-ны өдөр хэлэхдээ: Малайз улс Малайзад зорчих Хятадын иргэдийг 30 хоногийн хугацаанд визгүй зорчуулах бодлого хэрэгжүүлж байгааг сайшаав.
Тухайн өдрийн ээлжит хэвлэлийн бага хурал дээр сурвалжлагч асууснаар: Хятад улс 11-р сарын 24-нд Малайзтай нэг талын визгүй байх бодлогоо зарласны дараа Малайзын ерөнхий сайд Анвар 26-ны өдөр, Малайз 12-р сарын 1-нээс эхлэн Хятадын иргэдийг 30 хоногийн хугацаанд тус улсад визгүй зорчиход тохиромжтой арга хэмжээг хэрэгжүүлнэ гэв. Хятадын тал энэ тухайд ямар сэтгэгдэлтэй байна вэ?
Ван Вэньбинь хэлэхдээ: "Малайз улс Малайз руу зорчих Хятадын иргэдийг 30 хоногийн хугацаатай визгүй зорчуулах бодлого хэрэгжүүлж байгааг бид сайшааж байна." гэлээ.
Тэрээр бас хэлэхдээ, Хятад, Малайз бол далай дамнасан найрсаг хөрш бөгөөд хоёр орны уламжлалт найрамдалт олон мянган жилийн түүхтэй. Энэ онд хоёр тал хамтын ирээдүйтэй Хятад Малайзын хамтын нийгэмлэгийг хамтаар байгуулах талаар чухал нийтлэг ойлголтод хүрсэн юм. Ирэх онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохионо. Хятад, Малайзын саяхан эхлүүлсэн визийн хөнгөлөлтийн бодлого нь хоёр орны хоорондын боловсон хүчний солилцоог цаашид нэмэгдүүлэхэд шинэ түлхэц өгөх болно гэж бид үзэж байна.
Ван Вэньбинь бас хэлэхдээ: Хятад улс Малайзын талтай хамтаар чармайж, Хятад Малайзын харилцан ашигтай хамтын ажиллагаа, иргэдийн солилцоог тасралтгүй бэхжүүлж, хоёр орны найрсаг хамтын ажиллагаа улам үр дүнд хүргэх болно гэжээ.
