solongonews
“Монгол адуу ” сэтгүүл уншигч олны хүртээл боллоо
2016-11-15 18:07
“Монгол адуу” сэтгүүл хэвлэл эхэлснийг зарлах хэвлэлийн бага хурал 11 дүгээр сарын 15-ны өдөр Хөххотын Өвөр Монгол буудалд болж өндөрлөлөө.

      Хэвлэлийн бага хурлыг Өвөр Монголын Сонин Мэдээ Хэвлэл Радио Телевиз Кино Товчоо ба Шилийнголын  Ажил мэргэжлийн дээд сургуулиас зохион байгуулав. 

 Монгол адууны түүх соёлыг танилцуулан судалгаа шинжилгээг гүнзгийрүүлж, үндэстний уламжлалт соёлоо уламжлан хөгжүүлэх зорилготой “Монгол адуу” сэтгүүл монгол адууны соёл, судалгааны тухай Хятад улс дахь цорын ганц тусгай сэтгүүл юм. Тус сэтгүүлийг Өвөр Монголын Сурган хүмүүжлийн тэнхимээс удирдан,  Шилийнголын Ажил мэргэжлийн дээд сургуулиас эрхлэн гаргаж байгаа 108 хуудастай улирлын сэтгүүл болно. Тус сэтгүүл нь “Судалгаа шинжилгээ” ба “Соёл уламжлал” гэх хоёр гол сэдвээс бүрдсэн ба агуулгын хувьд монгол адууны тухай өгүүлэл зохиол, адууны ашиг шим, гаралттай холбоотой судалгаа, уяа сойлго, зан үйл, мал аж ахуй ба эм эмнэлгийн мэдлэг зэргийг хамарсны. Үүний зэрэгцээ харь хэлнээс орчуулсан өгүүлэл зохиолыг нийтлэх юм байна.

Найруулагч: О.МЭРГЭНБИЛЭГ
Эх сурвалж : solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл