Саяхан Түн Юн технологийн групп, Төрийн өмчийн хяналт, удирдлагын зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба хамтран, ӨМӨЗО-ы Хөххотын Үчуань шяньд “Зуун шяний зуун бүтээгдэхүүн” хэмээх ядуурлыг бууруулах зориулалттай бараа бүтээгдэхүүн борлуулах интернэт шууд нэвтрүүлэг зохиожээ. Энэхүү үйл ажиллагааг төвийн аж ахуй нэгж, орон нутгийн засгийн газраас хамтран зохион байгуулав. ӨМӨЗО-д зохиогдож буй ядуурлыг бууруулах зориулалттай бараа бүтээгдэхүүн худалдах анхны шууд нэвтрүүлэг юм. Нэвтрүүлэг нь хоёр цаг гаруй үргэлжилж, борлуулалтын өртөг нь 6 сая 960 мянган юаньд хүрчээ.

Шууд нэвтрүүлгээр Үчуань шяний хунчир тариалах баазтай холбогдож, баазын ажилтан Үчуаний хунчрын давуу тал, ашиг тус, хүнсэнд хэрэглэх арга зэргийг танилцуулж, интернэт хэрэглэгчдэд ургалтын орчин нөхцөлийн тухай бодит ойлголт өгч, худалдан авахад нь тус дэм үзүүлэв. Дуучин Улаантуяа шууд нэвтрүүлэгт холбогдон хөтлөгчтэй Үчуаний онцлог хоол хүнсний тухай ярилцаж, интернэт хэрэглэгчдийг үйл ажилагаагаараа дамжуулан тус орон нутгийн ядуурлыг бууруулж иргэдийн орлогыг нэмэгдүүлэх ажилд хувь нэмэр оруулахыг уриалжээ. Мөн Хятадын ган төмрийн судалгаа, Сансар судлалын аж үйлдвэр, Хятадын барилга байгуулалт, Хятадын Ань Нэн зэрэг төвийн аж ахуйн нэгжүүд шууд нэвтрүүлэгт оролцжээ. Статитикт харуулснаар энэ удаагийн шууд нэвтрүүлгийг давхардсан тоогоор 10 сая 739 мянган хүн үзэж, төвийн аж ахуйн нэгжээс ядуурлыг бууруулахыг дэмжих цахим худалдаа, Куай Шөү зэрэг платформуудтай хамтран 35 мянга гаруй захиалга авч, борлуулалтын өртөг нь 6 сая 960 мянган юаньд хүрчээ.
