9-нд, Хятадын Соёл, аялал жуулчлалын яамны дэд сайд Ли Жиньзао Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнууд, төрөн гарч буй боломжийг ашиглан, хамтын ажиллагаагаа нягтруулж, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхийг санал болгосон байна.

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Аялал жуулчлалын сайд нарын хурал 05-р сарын 09-нд Ү-Хань хотноо болсон юм. Хуралд Ли Жиньзао: - Олон улсын олон төрлийн хамтын ажиллагаанаас аялал жуулчлалын хамтын ажиллагааны нийтлэг ойлголт олон, зөрчил бага, хөгжлийн хэтийн төлөв уудам байдаг тул хоёр талт, олон талт, олон улсын хамтын ажиллагааны чухал салбар, тэргүүлэн хөгжүүлэх чиглэл болгох ёстой гэжээ.
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын нарийн бичгийн даргын орлогч Азиз Нозиров: Аялал жуулчлалыг хөгжүүлэх нь найрамдлаа бэхжүүлж, ойлголцлоо гүнзгийрүүлэх арга зам юм. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнууд бүгд аялал жуулчлалын баялаг өвтэй тул хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, аялал жуулчлалыг хурдтай хөгжүүлж, гишүүн орнуудын тус салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж чадна гэдэгт итгэлтэй байна гэжээ.
