Дэлхийд хамгийн том цар хэмжээтэй, Universal Studios Бээжин парк 09 -р сарын 01-нд туршилтын журмаар ажиллаж эхэлсэн бол 09-р сарын 20-нд албан ёсоор нээгдэнэ.
2001 онд Бээжин хот Universal амралтын газартай хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурж, дараа нь төслөө эхлүүлэн, барилга байгуулалтаа дуусгаж, өнөөдрийг хүртэл бүтэн 20 жил өнгөрчээ.
Энэхүү төслийг АНУ -ын Universal Studios киноны компани, Бээжингийн аялал жуулчлалын групп хамтран санхүүжүүлж, эхний ээлжид арван тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн юм.
Төслийн дагуу энэ паркийг гурван үе шаттайгаар бүтээн байгуулж дуусгана. Энэ онд багтаан жуулчдыг албан ёсоор хүлээн авснаас хойш жилд давхардсан тоогоор 15 сая жуулчныг хүлээн авах боломжтой.



