solongonews
Энэтхэгийн нийгмийн олон салбарынхан албан бус II уулзалтыг өндрөөр үнэлэв
2019-10-14 11:08
Энэтхэгийн нийгмийн олон салбарынхан албан бус II уулзалтыг өндрөөр үнэлэв.

Хятад, Энэтхэгийн удирдагчдын албан бусII уулзалт хоёр хоног үргэлжлээд 12-нд бүрэн дүүрэг өндөрлөлөө. Энэтхэгийн нийгмийн олон салбар энэ удаагийн уулзалтад дээд хэмжээнд анхаарал хандуулж, өндрөөр үнэлсэн бөгөөд хоёр орны харилцаа эрүүл, тогтвортой хөгжихийг хүлээж буйгаа илэрхийлжээ.

Энэтхэгийн “Мобайл мэдээллийн сайт”-ын үүсгэн байгуулагч, ерөнхий редактор Саурабх Шуклагийн хувьд, энэ хоёр хоногийн завгүй байдал ер бусын зүйл байлаа. Уг сайт уулзалтаас өмнөх өдрүүдэд урьдчилсан мэдээллийн ажлаа аль хэдийн хийсэн бөгөөд олон тооны хэвлэл мэдээллийн шинэ бүтээгдэхүүнийг үйлдэж гаргасан байна. Эдгээр завгүй байсан байдал нь Энэтхэгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ уулзалтад дээд хэмжээгээр анхаарал хандуулж буйг харуулж байгаа юм.

Энэтхэг Хятадын найрамдлын нийгэмлэгийн үүсгэн байгуулагч, нарийн бичгийн дарга, Доктор Дас Бикашкали Энэтхэгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл энэ удаагийн уулзалтыг шууд дамжуулж байсан бүх явцыг сонирхон үзсэндээ сэтгэл өндөр, маш их бахархаж байлаа. Тэрээр, "Уулзалтын үеэр хоёр орны удирдагчид инээмсэглэж байгааг харсан. Энэ нь Энэтхэг, Хятадын харилцааг урагшлуулахын тулд хамтран ажиллаж чадна гэсэн эерэг дохиог гадаад ертөнцөд уламжилж байгаа юм. Өнгөрсөн жил Ү Хань хотод болсон албан бус уулзалтын дараа, хоёр орны засгийн газрын байгууллага хоорондын солилцоо, хамтын ажиллагаа ихээхэн нэмэгдсэн. Энэ уулзалтын дараа, хоёр орны засгийн газрын бус байгууллага хоорондын солилцоо, хамтын ажиллагаа чухал ахиц дэвшилд хүрнэ гэдэгт найдаж байна, учир нь засгийн газрын бус байгууллага нь Энэтхэг, Хятадын ирээдүйн хөгжилд маш чухал үүрэг гүйцэтгэж чадна гэж үзэж байна гэжээ. 

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл