solongonews
Онгон байгаль бол Төвөдийн нэрийн хуудас
2021-08-23 17:22
Онгон байгаль бол Төвөдийн нэрийн хуудас.

Тунгалаг ус ногоон уул бол Төвөдийн нэрийн хуудас, экологийн орчин нь Төвөдийн хөгжлийн гол сэдэв болсоор ирсэн юм. Төвөд одоогоор 412 мянга 200 хавтгай дөрвөлжин км талбайг хамарсан төрөл бүрийн байгалийн хамгаалалтын газартай бөгөөд энэ нь Төвөдийн газар нутгийн гуравны нэгээс илүүг эзэлж байгаа юм.

Төвдөд Цянтан, Ялусанбу хавцал, Эверестийн оргил зэрэг үндэстний зэрэглэлийн 11 байгалийн хамгаалалтын газрыг байгуулсан бөгөөд үндэсний зэрэглэлийн 4 үзэсгэлэнт бүс, 3 геопарк, 9 ойн цэцэрлэгт хүрээлэн, 22 намгархаг газрын цэцэрлэгт хүрээлэн байгуулаад байгаа юм. Төрөл бүрийн ховор амьтан, ургамлыг үр дүнтэй хамгаалж байгаа тул зарим ховор зэрлэг амьтдын тоо нэмэгдсээр байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл