Хоёр талын эдийн засаг, худалдааны харилцааг хүнд байдалд оруулахыг хүсэхгүй байна
2018-03-23 11:01
Хятадын Худалдааны яамны төлөөлөгч энэ сарын 23-нд Америкийн 301 тоот заалтын тухайд: - Америкийн тал хоёр талын эдийн засаг, худалдааны харилцааг хүнд байдалд оруулахыг Хятадын тал хүсэхгүй байна гэсэн байна.
Хятадын Худалдааны яамны төлөөлөгч:
- Америкийн тал Хятадын талын оюуны өмчийн эрхийн хамгаалалтаа эрчимжүүлж буй бодит хэрэг, ДХБ-ын хэм хэмжээ, өргөн олон салбарын зүтгэлтний уриаг үл ойшоож, дур зоргоороо аашилж байна. Энэ бол ганц талын худалдааны ивээх үзэл юм. Хятадын тал үүнийг эрс эсэргүүцэж байна. Америкийн энэ үйлдэл Хятадын талд ашиггүй, Америкийн талд ч ашиггүй, бүх дэлхийн ашиг сонирхолд нийцэхгүй, маш муу жишгийг эхлүүлж байна. Ямарваа нөхцөлд Хятадын тал өөрийн хууль ёсны ашиг сонирхлоор хохирохыг зөвшөөрөхгүй. Хятадын тал бүрэн бэлтгэлтэй байгаа бөгөөд өөрийн хууль ёсны эрх ашгаа эрс хамгаалах болно гэсэн байна.
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх
