Нэг. Зохион байгуулагч
ӨМӨЗО-ы Худалдааг дэмжих хороо
Хоёр. Гол сэдэв
“Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО"-ны үеэр зохион байгуулагдаж байгаа Хятад-Монгол-Оросын Худалдаа, аж үйлдвэрийн эрхлэгчдийн дээд хэмжээний уулзалтын гол зорилго нь БНХАУ-ын Намын төв хороо, ХКН-ын ӨМӨЗО-ы хорооноос “Нэг бүс нэг зам” санаачилгыг идэвхтэй хэрэгжүүлж байгаа болон “Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор”-ын бүтээн байгуулалтын ажлыг Монгол Улсын “Хөгжлийн зам”, ОХУ-ын “Евро Азийг дамнасан эдийн засгийн холбоо”-ны хөгжлийн бодлоготой уялдуулан урагшлуулах, умардад чиглэсэн нээлттэй бодлогын хэрэгжилтийг дэмжих явдал юм. Уг дээд хэмжээний уулзалт нь “Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор”-ыг байгуулж, харилцан уялдаатай хөгжлийг дэмжих сэдвийг гол сэдэв болгон аж ахуйн нэгжүүдэд харилцан ашигтай, хамтдаа хожих, хамтдаа хөгжих хэлэлцээрийн тавцанг бий болгох зорилготой.
Гурав. Хугацаа, байршил
Хугацаа: 2017 оны 9 дүгээр сарын 26-ны үдээс хойш
Байршил: “Shangri-La” зочид буудлын 2 давхрын А хурлын танхим
Дөрөв. Хуралд оролцох зочид, төлөөлөгчид
БНХАУ-ын Худалдааг дэмжих хороо, БНХАУ-ын 8 муж, Бээжин хотын Худалдааг дэмжих хорооны удирдлага болон аж ахуйн нэгжүүд, ӨМӨЗО-ы аймаг, хотуудын Худалдааг дэмжих хорооны удирдлагууд болон аж ахуйн нэгжүүд, Хятад-Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн байгууллага болон дэд тэргүүн байгууллага. Монгол Улсын Их хурлын гишүүн, Хятад-Монголын ажил хэрэгч хамтын ажиллагааны хороо болон Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын удирдлага, Монгол Улсын 21 аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдлага, бизнесийн төлөөлөл, Монгол Улс дахь Өвөр Монголын Бизнесийн холбооны төлөөлөгчид. Буриад Улсын дэд дарга, ОХУ-ын Худалдаа аж үйлдвэрийн танхим, Бүгд Найрамдах Буриад улсын Эрхүү муж, Бүгд Найрамдах Тува улс, ар Байгалийн бүс нутаг, Томск зэрэг газруудын худалдаа аж үйлдвэрийн танхим ба аж ахуйн нэгжийн удирдлагууд, Буриад улсад оршин суугаа Хятадын иргэн ба цагаачдын худалдааны нийгэмлэг, Оросын Красноярск дахь Хятадын Худалдааны нийгэмлэг. Хонконгийн тусгай захиргааны бүсийн хөрөнгө оруулалтыг дэмжих агентлаг, Макаогийн Худалдааг дэмжих газар болон Худалдааг дэмжих байгууллагын төлөөлөгчид, дэлхийн шилдэг 500 аж ахуйн нэгж.
Тав. Гол үйл ажиллагаа
Хөгжлийн стратегийн уялдааг хэлэлцэх, ажил хэрэгч, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, харилцан ашигтай хамтдаа хожих. Бүс нутгийн худалдаа, аж үйлдвэрийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжих. “Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор”-ын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэх, хил дамнасан бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжих. “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалт болон бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн асуудлыг хэлэлцэх.
Зургаа. Холбоо барих
Харилцах утас: Ван Вэй 18647110862
