solongonews
Хуавэй Францад Lagrange судалгааны төв байгуулжээ
2020-10-10 15:51
Хуавэй Францад Lagrange судалгааны төв байгуулжээ.

Энэ сарын 09-ний өдөр Хятадын Хуавэй компани Францын нийслэл Парис хотноо байрлах Lagrange судалгааны төвийнхөө нээлтийн ёслолыг хийлээ. Энэ нь тус компанийн Франц дахь математик, тооцооллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй зургаа дахь судалгаа, хөгжлийн төв юм.

Хуавэй-ийн ТУЗ-ын гишүүн, Стратегийн судалгааны хүрээлэнгийн дарга Шю Вэньвэй видеогоор баяр хүргэж хэлэхдээ, сүүлийн 30 жилийн хугацаанд харилцаа холбооны салбарыг хөгжүүлэхэд математик чухал үүрэг гүйцэтгэсэн, Хуавэйн хамт олон олон тооны математикчидтай нягт хамтран ажиллаж, томоохон инновацийг биелүүлж чадсан юм. Lagrange судалгааны төв нь дэлхийн өнцөг булан бүрд байгаа бүх математикчдад нээлттэй юм. Цаашид энд явуулсан судалгааны үр дүнг харилцаа холбооны салбарт бүхэлд нь ашиглах болно гэжээ.

Lagrange судалгааны төвийн дарга Мелван Деба хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа тус төв нь 30 гаруй судлаачдыг цуглуулж, математик, тооцооллын чиглэлээр эрдэм шинжилгээний ажил хийхээр төлөвлөж байгаа бөгөөд ирээдүйд бие даасан сан болж төлөвшихийг зорьж байна, үүний зэрэгцээ технологийн шинэчлэлийг дэмжиж хиймэл оюун ухаан болон бусад салбарт томоохон ахиц дэвшил гаргах болно гэжээ.

2013 онд Хуавэй Францад 1.5 тэрбум еврогийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө зарласан юм.

Найруулагч: т.б
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл