solongonews
Эхний 7 сард ноолуурын импорт 90 сая ам.долларт хүрэв
2017-08-31 21:24
2017 оны эхний 7 сард Монгол Улсаас Эрээн боомтоор 5065 тонн ноолуур импортолж, 87.57 сая ам.долларт хүрсэн нь 2016 оны мөн үеэс тус тус 27.6 хувь ба 39.7 хувиар нэмэгдсэн байна.

2017 оны эхний 7 сард Монгол Улсаас Эрээн боомтоор 5065 тонн ноолуур импортолж, 87.57 сая ам.долларт хүрсэн нь 2016 оны мөн үеэс тус тус 27.6 хувь ба 39.7 хувиар нэмэгдсэн байна. Чанарын хорио цээрийн байгууллага Монгол Улсын ноолуур нь чанар сайтай бөгөөд цаашид импортлох хэмжээ нэмэгдэнэ гэж мэдэгдэв.

Эрээн боомт Хятад, Монголын хамгийн том хуурай газрын боомтын хувьд боомтын давуу талыг түшиглэн ноолуурын импорт нь гадаад худалдааг хөгжүүлэх төдийгүй бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг ахиулах болно.

Одоогоор Эрээн боомтын импортолсон ноолуурын тал хувь нь боловсруулах үйлдвэрлэлийн хэлбэрээр оруулж байгаа бол тал хувийг нь худалдаа ба хилийн худалдааны хэлбэрээр оруулж байгаа аж. Хятад улс нь боловсруулж үйлдвэрлэх худалдааны хэлбэрээр оруулж байгаа материалыг НӨТ-өөс чөлөөлж байгаа нь ноолуурын импортын хэмжээ нэмэгдэх гол шалтгаан болно.

Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : Эрээний засгийн газрын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл